Хэн хүнтэй үг ярина гэдэг Хэрэг дээрээ тулалдаан юм Халуун хүйтэн ямар ч зэвсгээс Хатуу зөөлөн үг хүчтэй.


ОХИД МИНЬ ДЭЭ, УХААНТАЙ БАЙ Л ДАА

Охид минь дээ, ухаантай бай л даа

Охин заяа гэдэг бурханы хишиг

Олдох нэгэндээ харамгүй заяадаг ч

Огтоос өөр.... Авч явна гэдэг

Нэг л удаа амьдрах гэдэг ганц олдсон боломж чинь юм шүү дээ

Нэрээ хичээж явна гэдэг гартаа шүүрсэн од чинь юм шүү дээ

Үзэсгэлэн төгөлдөр цэцэгс хүртэл өнгө нь гандах хугацаатай байдаг

Үүрээр буусан шүүдэр хүртэл үдийн наранд үгүй болдог

Хамаагүй ээ чи баярха, ганц биеэрээ онгир

Үеийн залуусыг үнэн үгийг өнгө мөнгөнөөс доогуур тавь

Аав шигээ хүнд эрхэл, арбаын шейх шиг амьдар

Өнөө маргаашын зугааг өндөг шиг өөгүй амьдрал гэж бод

Гэхдээ амьдрал хариутай, нэг нас хүртэл тооцоотой

Гадуурхаж гишгэсэн цэцэг шиг үе чинь

Гараа даллаад ч ирэхгүй болоход

Газар дээр заяасан юм бүхэн чинь

Гарцаа байхгүй нүүрээ буруулахад

Өөрийгөө ч өрөөлийг ч зүхээд нэмэргүй

Өдөн дэр нэвт норох

Өөр нэг өдөр ирдэг юмаа....

Зурагтаар гарсан сайхан залууг зугаа цэнгээний газраас чи олохгүй ээ

Зуу зуугаар мөрөөдөх хөрөнгө зүгээр л чамд хүрээд ирэхгүй ээ

Нэгэнт шунасан сэтгэл гэдэг ёроол нь үгүй нүх учираас

Гарна гэж санасаар байтал газрын гүн рүү унасаар л байдаг юм

Нэгэнт хийсэн үйл гэдэг харваж тавьсан сум учираас

Буруу чиглэсэн хорон сум буцаж ирээд зүрхэнд чинь хатгах вий

Олон ангит савангийн дуурь

Амьдрал дээр өөрөөр гардаг юм

Харийн хүнийг дагасан заяа

Хайрцагт хуучирсан тоглоом л болдог юм

Өнгө дагасан амьдрал

Түүн шигээ баян байдаггүй

Мөнгөнд тушаасан бие

Түүн шигээ үнэтэй байдаггүй

Охид минь дээ, ухаантай байл даа....

 

Сэтгэгдэлүүд:

1. танхил | 2008-11-20 13:06:19
өөрөө зохиосон уу? үнэн бичсэн байна
2. moogii_kon24 | 2008-11-20 13:08:55
намайг өөрөө бичээ л тавихаар хүмүүс итгэхгүй юм. Би шүлэг ч зохиочихож чадахааргүй бодогддийн байх даа.. Хулан хатанг маань 123 гэдэг нөхөр хуулсан байна гэж авч байна лээ.. уур хүрээд сээгийг нь устгачихлаа.. ТАНХИЛАА БИ БИЧСИЙМАА...
3. bbaasanjargal | 2008-11-20 13:09:48
Хэхэ гоё бичжээ. Амьдралын чимэг залуу насаа хайрла хүмүүс ээ
4. ХалТаК | 2008-11-20 13:14:19
Миний сэтгэгдэлийг устгадаг нь яажаган айн? хэх
Надаа шүлэг нь лааг таалагдсоон. Тэр тусмаа эхний хэсэг нь,,,
5. embi | 2008-11-20 13:15:10
сайхан бичсэн байна. надад таалагдлаа
6. танхил | 2008-11-20 13:16:08
хэ хэ би итгээгүйдээ ингэж асуугаагүй ээ, зүгээр л ингэж асуугаад сурчихаж, заримдаа хүн мэдсээр байгаад асуудаг даа, тэрэн шиг л
7. moogii_kon24 | 2008-11-20 13:22:02
жоохон чанга "хашгирсан" бол сорри танхилаа.
8. танхил | 2008-11-20 13:24:52
яааг чихэн дээр хашгираад хэ хэ, зүгээр ээ харин намайг уучлаарай
9. Julia_976 | 2008-11-20 13:29:50
Setgelee dagaj amirdah ni amttai baidag aa6
10. ТАРЧЛААН... | 2008-11-20 13:36:49
ТЭГЭЭЛ БИ "ЗҮҮД ШИГ АМЬДРАЛЫГ ХҮСЭХГҮЙ. БЭРХ" ГЭЭД БАЙДАГ БАЙХГҮЙ ЮУ...
11. bambuuk | 2008-11-20 14:05:57
saihan bichjee.ooriinhoo oyunii omchig hamgaalah uudnees tamgaldag ch yumuu esvel oor arga hemjee avaachee.ur uhaanaa shingeen baij bichsen buteeliig chin oor hun bi bichsen geed l tiim bizde.
12. JIooBдон | 2008-11-20 14:07:56
Сайхан бичжээ.
Өнгө дагасан амьдрал
Өөдөлсөн гэж сонсоогүй
Сэтгэлээсээ урвасан хүн жаргахгүй ээ гэж сайхан дуу санаанд орчлоо
13. Өвлийн өвөө anjigai | 2008-11-20 14:10:56
Ухаантай бичлэг байна. Умших хүн нь олон болтугай.
14. moogii_kon24 | 2008-11-20 14:11:34
Харин ээ хө яаж тамгалдагийн билээ, Шүлэг явж байгаа л дундуур нь МӨӨГИЙ гээд тавилтай биш..хэхэ заагаад өгөөч хө
15. *САЙХАН САНАА* | 2008-11-20 14:17:27
өөөх бас шүлэгчин мундаг ааа
16. moogii_kon24 | 2008-11-20 14:23:17
тийн ш дээ хө хэхэ
17. Nyamka | 2008-11-20 15:08:54
Өнгө дагасан амьдрал

Түүн шигээ баян байдаггүй

Мөнгөнд тушаасан бие

Түүн шигээ үнэтэй байдаггүй


Энэ хэсэг нь хамгийн сайхан нь юм аа. Мундаг ухаарлын шүлэг байна даа. Дахин олон сайхан шүлэг бичээрэй.
18. Nyamka | 2008-11-20 15:28:43
Өнөөдөр бас онгод орооский юм байна даа тэ. хэхэ
19. Nyamka | 2008-11-20 15:29:26
Аниа болгоод байгаарай хаха
20. Өвлийн өвөө anjigai | 2008-11-20 15:30:18
миний сэтгэгдлийг алгасжийнаа.
21. sarulka | 2008-11-20 23:55:41
goyo shuleg bnaa.uneheer dajgui shu.
22. @ngarag | 2008-11-21 12:00:08
Гоё шүлэг байна.
Би, үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ л гэж боддын ш дээ.
Гэхдээ зарим нь яах аргагүй хайр сэтгэл, хувь тавилан энэ тэр биз ээ.
23. opal (зочин) | 2008-11-21 14:01:56
nice shuleg boljeee,,
24. Жиргээ | 2008-11-22 03:40:17
shuleg terledeg boloo yu,
25. helloworld | 2008-11-24 16:28:16
goyo shuleg bn tsaash ni bicheed bgarai
26. ss_gogo | 2008-12-03 21:44:11
найз нь эхлэн бичигчээ хэхэ
блог нээгээд л бичих гэж оролдожийн
үг өрнө гэдэг чинь урлаг юмаа
үнэндээ авъас дутаад байхын
чиний шүлэг үнэндээ сайхан болжээ
чин үнэнийг өгүүлсэн ухаарал байна
амжилт хүсье найз даа
ахиад олон сайхан шүлэг бичээрэй
гүүүүүүдлак
27. delgeen | 2008-12-03 21:52:12
vnexeeriin goyo shvleg baina bayarlalaa.
28. amanda_1983 | 2008-12-03 22:10:31
хөөх чи ч агуу юмаа энэ шүлэгийг чинь энд тэнд аав шигээ хүмүүст эрхэл амьтан хүний хармаа хот сэгсэрч амьдардаг зари нэгэн цагаандаа гарсан охидод уншуулах юмсан ухаарах байгаа даа
29. amanda_1983 | 2008-12-03 22:12:13
хөөх чи ч агуу юмаа энэ шүлэгийг чинь энд тэнд аав шигээ хүмүүст эрхэлж амьтан хүний хармаа хот сэгсэрч амьдардаг зарим нэгэн цагаандаа гарсан охидод уншуулах юмсан ухаарах байгаа даа
30. 4515 | 2008-12-05 18:16:51
Ямар сайхан шүлэг вээ???
31. gunche_h | 2008-12-09 15:40:26
сайхан бичижээ хайраа.
32. otgon_kh | 2008-12-09 15:49:43
pooh uuruu bichsen yumuu te? uneheer saihan bichjee, unen ch ug bna, amjilt, uneheer taalagdlaa ho
33. NOMAD | 2008-12-09 15:50:18
зөө зөө
34. mon_108 (зочин) | 2008-12-10 23:28:18
saihan bichjee, olon okhid unshaasai...
35. hi (зочин) | 2008-12-10 23:30:36
mon 108 chi uitgartai
36. Дүрсгүйхэн | 2008-12-10 23:34:53
uneheer saihan bolson bainaaa.. Naadahiig chini demjij baina shuuu
37. moogii_kon24 | 2008-12-25 16:55:46
өө баярлалаа гэхдээ олон л охидод уншуулах юмсан
38. crystal88 (зочин) | 2008-12-25 16:59:08
бас яацийн бэ?
39. moogii_kon24 | 2008-12-25 17:00:36
юу яасан гэж???
40. crystal88 (зочин) | 2008-12-25 17:03:21
кон маш их таалагдлаа.

хэлэх ч үг алга
41. crystal88 (зочин) | 2008-12-25 17:05:08
одоо ч бядуу бодолтой охид олон шдээ гээд хэлчихвэл өмөөрсөнгүй гэх болуу. Яадий яадий үнэн юм чин
42. moogii_kon24 | 2008-12-25 17:06:16
ухаантай охид ч бас бий шүү гэхдээ ... ихэнх нь өөрийн мэдэлгүй л буруу зам руу орчихдог гэдэгт итгэлтэй байна
43. ВАФЛЬ | 2008-12-25 17:08:31
ГОЁ...
44. blogtoihun | 2008-12-28 00:06:26
Манай Мөөгийнөө чэн мундаг шүлэгч байна даа.
Блогоо хэзээ ийм гого болгоо вэ?
45. blogtoihun | 2008-12-28 00:07:36
Манай Мөөгийнөө чэн мундаг шүлэгч байна даа.
Блогоо хэзээ ийм гого болгоо вэ?
46. tiimee taalgdlaa (зочин) | 2009-01-15 04:20:02
vneheer gyo shvleg bnaa. yag l bodoj yawdag zvilvvdiig mash goy holboj heljee. iim shvleg zohioj bas jaahan ch gesen uhaaruulah gesend chin talarhaj bna. amjilt hvsiee chamd...
47. gunjeerei | 2009-01-16 13:33:49
Хүмүүст ухаарал хайрлахуйц сайхан шүлэг байна. Хааяахан ч болов хөтөлж авч ирээд уншуулахсан тэр нэгэнд...Цаашдын уран бүтээлд чинь амжилт хүсье.
48. Rush | 2009-02-12 14:39:24
тийм хүмүүст л зориулсан юмаа... тиймгүй хүмүүст зориулсан шүлэг байгаамуу хэхэ... иймгүй охид тиймээсээ олон байдаг юм шүүдээ хүмүүсээ... дандаа л хар барааныг нь харах юм даа гэж...
49. bolorka83 | 2009-07-27 16:09:05
neleen ertnii bichleg bololtoi yum bna bi hojuu orj irj unshalaa
yag unen heljee bi yag hubirah geed l bdag yum getel ta helchihjee negiig olj medlee bayar;llaa

Сэтгэгдэл үлдээх:

Энэ блогд зөвхөн нэвтэрсэн хүмүүс сэтгэгдэл бичиж болно. Та сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү!