"Галлаад" гэсэн камондоор Дайсны орж ирсэн Тавиад метр өргөн хэсэг 2 талд нь буй Зоригтын салааны хайчин галын доор бужигнаж эхлэв... Чих дүлийрэм автоматын тасралтгүй галлах дуун, нэг нэг сумаар буудах манайхны болон дайсны карбинууд болон үе үе тэсрэх гар бөмбөг, миномётийн их дуутай тэсрэлтүүдээс боссон шороо тоос тэр гэхийн тэмдэггүй болов..
Энд тэндгүй хүний орилолдох, тэсэхүйээ бэрх өвдөлтийн дуунууд уг чимээнд дунд бараг сонсогдохгүй бөгөөд Зоригтын салаанаас ч зарим нэг буун дуу гарах нь цөөрсөөр байлаа.
Гэнэтийн отолтонд орсон ойлгосон Япончуудын цэрэг бүгд газартай наалдсан байх бөгөөд тэдгээрийг ил хараагаар устгах боломжтойг нь устгаад дууссан учир хүнд хошуугаа дааж ядан хаашаа буудахаа мэдэхээ больж эргэлдсэн танкууд руу салаа анхаарлаа хандуулж эхлэв... Тэдний чанх өөдөөс гранат юмуу эсвэл түлштэй шил банк руу нь шидэх нь танкаас галлаж буй автомат бууны суманд өртөх аюултай байсан тул Зоригт өөрийн хэсэг нөхдөөс салан мөлхөж хамгийн түрүүнд өөрийнх нь сөнөөж одоо ид шатаж байгаа танкны хар утааг даган түүнээс холгүй байгаа танк руу мөлхөж очлоо...
Хаашаа галлахаа мэдэх нь байтугай хаашаа ухрахаа мэдэхээ байсан эдгээр танкийг цаг алдалгүй устгахгүй бол тулалдааны цагийн байдлыг нэгэнт мэдээд авсан эдгээр хар төмрүүд тун ч их гамшиг тарьж ялалтыг үгүй хийх нь тодорхой юм.
Зоригтыг эсрэг талын зүгээс анзаарах сөхөөгүй байгаа нь илт байсан боловч эхний танк руу бүтэн очихын тулд тун анхааралтай бөгөөд шалмаг мөлхөж байлаа.. Тэрээр гартаа барьсан гранатаа өөрийн байндаа найдвартай хүргэнэ гэсэн зайндаа очоод онилсон танк руугаа шидэхээр гохыг нь мулталтал гэнэт их дуу чимээтэй тэсрэлт болж өөрийн онилж байсан танкны түлшний сав дэлбэрч улмаар толгой нь хажуу тийшээгээ их тэсрэлтээр түлхэгдэн ойчив...
Танкнаас шатаж буй японы шаналантай хашгирах дуун гарах аж...
Зоригт өөрийн онилсон танк ийнхүү дэлбэрсэнд эхэндээ гайхсан боловч гохыг нь мулталсан гранат секундээр хэмжигдэх аюул дагуулж байгаа тул түүнээс нэлээн урагш тэдний хуучин байрлалд орсон танк руу бушуухан үсэрч босоод шидтэл өвсний ардаас харагдаагүй хажууханд нь хэвтэж байсан самурай муухай хашгиран цочсоноо Зоригтыг буугаа сугалахаас өмнө түүний хөл рүү буудчихав...
Зоригт үеэрээ буудуулсан хөлөө дарж унангуут түүний шидсэн гранат ч байндаа аль хэдийн хүрч тэдний 3 дахь танкийг жагсаалаас гаргав.. Буудсан самурай сандарч буудахдаа алдаж буудсанаа мэдсэн даруйд Зоригтыг гүйцээхээр муухай хашгиран босч ирч Зоригт руу жадаараа сүлбэхээр дайртал түрүүнээс хойш самурай нарын толгой өндийхийг хүлээж байсан автомат буу тачигнаад явчихтай зэрэгцэн самурай Зоригтод хүрч чадалгүй автоматны хүчирхэг суманд биеэ сийчүүлэн дуугарч ч чадалгүй уналаа...
Харандаа хочтой Ганаа: Зоригтоо амидуу гэх хашгирах дуунд Зоригт хариу хэлсэнгүй... Хэлэх ч боломж алга байлаа.. Зоригт нэг биш нэлээд хэдэн самурайтай ойрхон хэвтэж байгаа тул тэдэнд өөрийгөө амьд байна гэх нь намайг олоод буудаадах гэдэгтэй адилхан сонсогдохоор байлаа..
Бушуухан байрлалаа орхих шаардлага гарсаны зэрэгцээ ,хуучин байрлалдаа очиж цагийн байдлыг мэдэх шаардлага ч түүнд байв..
Гэнэт түүнээс нэлээн хол байх нэг танк Эрдэмтэн болон Баагий нар тэргүүтэй түүний хэсэг нөхдийн байршил руу оноод буудчихав..
Түрүүнээс хойш идэвхтэй тэр зүгээс идэвхтэй галлаж байсан цэг дуугаа хураалаа... Дайсан илт тэр зүг сонирхож эхлэв. Түрүүний буудсан танк руу Зоригт хэдийгээр дайрмаар байсан ч нэгд хөл шархдсан хоёрт хэтэрхий хол тул буудсан газар луугаа нүсэр биеэ эргүүлэн тэр хавийг газрын хөрстэй тэгшлэхээр яарч буй танкийг зогсоох арга алга байлаа..
Тэрхүү танк байрлал руу хурдаа нэмэн ойртож байснаа гэнэт доор нь гал нь манасхийх шиг болсоноо муухай орилон доороо хий эргээд таг болов. Байдлаас харахад өөрийнхний хэн нэг нь түүний доор гранатаа тэврээд орсон нь илт..
Чухам хэн гэдгийг анзаарах боломж гараагүй ч энэ байдлыг харсан Зоригтын салааныхан нэр төртэйгээр үрэгдсэн андын үхлийг үргэлжилсэн бөгөөд тэсэхийн аргагүй суман гал, миномётын пүн пүн хийх чих дүлийрэм дуунаар ёслолын буудлага хийх.. Энэ ёслолын буудлагаар дайсны нэлээд тооны хүн дахин 1 танк бүрмөсөн сөнөж үлдэгдэл хүчээ бушуухан авч гарахын түүс болцгоон ухарч эхэллээ....

Сэтгэгдэлүүд:
үргэлжилэл......
Сэтгэгдэл үлдээх: