Хэн хүнтэй үг ярина гэдэг Хэрэг дээрээ тулалдаан юм Халуун хүйтэн ямар ч зэвсгээс Хатуу зөөлөн үг хүчтэй.


ЭХ ОРНЫ ТУШААЛ...

 

“Сэрээд, сэрээд унтаахайнуудаа эх орон дуудаж байна” гэсэн ахлагчийн командаар Зоригт арай ядан нүдээ нээв... Хэсэгхэн ч гэсэн түүний бие амарчээ, тулалдааны явцад салаа салаагаараа ийнхүү амарах нь байлдагчдын нурууг нэг тэнийлгэх шиг л болдог байв… Бөмбөг дэлбэрч танкны гинж хавирч их буу буудаж буй энэ үед унтана гэдэг эрүүл хүний хийх ажил биш ч байлдааны үед бол энэ хэдийн асуудал байхаа больжээ.

             Зоригт нүдээ нээгээд өөрийн биеийг хэсэг чагнаснаа ямар ч байсан унтаж байхдаа шархдаагүй гэдгээ мэдээд сэтгэл амарч нөхдөө тойруулан харвал түүний хажууд 2 хүний цаана нүүр нь танигдахын аргагүй болтол бөмбөгний хэлтэрхийд сэглэгдсэн нэг нөхөр нь эгээ л унтаж байгаа мэт буугаа дэрлээд хэвтэж байгааг хараад хажууд суусан нөхөр лүүгээ ёворч

-Баагий тэр хэн бэ? нүдээрээ дохивол хариуд нь Батдэлгэр:

-Ээ хөөрхий… манай эрдэмтэн маань байна ш дээ, харж байна уу тэр нүдний шилний хэлтэрхийг…. Ум мани бадми хум…Хайран сайхан хүн… хэмээн халаглахад

-Тэндээс салаандаа эрдэмтэн гэж дууддагддаг Эрхэмээ салааны хамгийн бүдүүн нөхөр Аранзалын араас босч ирээд нэг том харснаа

-ямар ч байсан мөнхөрчлөө хөөрхий… ум мани бадми хум.. гэсээс босч ирэв….

Зоригт Батдэлгэр хоёр эрдэмтэнийг байгааг хараад нүдээрээ салааныхныгаа бүртгэвэл бүгд л байгаа харагдлаа… Салаагаараа бүгд л нэг нэгийгээ бүртгэж эхлэв… Хэн ч тэр байна гэсэн дуу гарсангүй.. Бүртгэсээр л.. зарим нь ч энэ хэсэг шуугианд дахиад жоохон дугхийгээдхэе гэж бодсон уу нүдээ аниад авав…

Гэтэл хэн нэгэн нь “ахлагч ирлээ” гэх дуунаар бүгд дэрхийн босуут... Хүнд хар хромтой энэ тэндээ цөөнгүй нөхөөстэй цэрэг шинель өмссөн ахлагч хүн бүрийг нэгжсэн харцаар ээлжлэн харсаар салааны амарч буй тэр хэсэг оковонд ороод ирэхийн алдад их бууны сум муухай исгэрсээр юу юугүй ороод ирлээ…..

 “Хэвтээд” гэх хэн нэгний тушаалаар салаа тэр чигээрээ чулуу хаясан юм шиг л унахтай зэрэгцэн чих дүлийртэл тэсэрсэн их дууны араас салааг тэр чигээр нь бөөн шороо чулууны хэлтэрхий нөмрөөд авав…

 Зоригтийн чих эгээ л онгоцны сэнсний хажууд байгаа мэт дүнгэнэсээр л нүүр нүдгүй чигжсэн шороог ч өөрөөсөө салгаж чадахгүй хэсэг чихээ даран босож суув… Саяны болсон тэсрэлтийн сүүлийн тоос газарт буух агшинд нөхөд нь гуйвах нэг нь гуйвж зарим нэгэн нв ч биеэ тэмтэрсээр босч ирлээ…. Нүдээрээ дахиад л нэг нэгийгээ бүртгэж эхлэв…. Энэ удаа 2 хүн босч ирсэнгүй… нэг мөсөн унтацгаажээ…

 Ахлагч хувцасаа гөвөн босч ирэнгээ….

Газраас босож ирээгүй хоёр нөхрийг нь хараад ойлгов бололтой оковны ирмэг дээр унасан бөмбөгний оромыг хараад:

-Салаа байрлалыг яаралтай орхиод зүүн жигүүрт оч… Тэнд байдал хүнд байна… Минёмотоо аваад яваарай… Бушуул гэхтйэ зэрэгцэн үлдэж буй 3 нөхрийнхөө хэн гэдгийг ч мэдэж чадсангүй тушаал авсан салааныхан байрлалыг орхихоор гүйлдэж эхэллээ…

             Зоригтын салаа уг нь энд анх 30 хүнтэй ирсэн боловч ирээд 10 гаруйхан хоногийн хугацаанд  даруй арав илүү хүнээ алдаад байгаа билээ.. Өнөөдрийн 3 анд нөхрөө тэд хэн гэдгийг нь ч мэдэж чадсангүй салах ёс ч хийж чадсангүй салсан бөгөөд одоо тэд 12 уулаа үлдэж өнгөрсөн нөхдийнхөө өшөөг авахаар байлдаж байна. Энэ удаагийн амралт тэдэнд том гарз авчирлаа... Унтаад сэрэх хооронд л 3 андаа алдсан явдал салааныхны хувьд хүнд цохилт болсон ч ахлагч хашир туршлагатай хүн тул тэднийг сэтгэл дотроо үүнийг эргэцүүлэх ч зав өгөлгүй байлдаанд орох тушаал өгсөн билээ…

             Зоригтын салаа байрлалдаа ирэв….  Байдал үнэхээр хүнд байв.. Явган цэргийн 3 дугаар салаанаас энд бараг хүн үлдсэнгүй энд тэндгүй тасарсан гар хөл, цус, хүнд шархдсан нөхдөө хараад салаа нэг хэсэг цочирдов… Саяын бөмбөгдөлтөөр тэдний байрлалыг илрүүлээд ийнхүү гэнэт цохилт өгчээ.. Нөгөөтэйгүүр их бууны сум өдий хүртэл ирсэн байхыг бодвол дайсны галын цэг илт урагшилсан байх бөгөөд байдал энэ хэвээр үргэлжилбэл хагас км гаруй үргэлжилсэн энэ хэсэг фронтын зурвас удахгүй дайсны мэдэлд орох нь илт болжээ…

            Салаа бүр бригад бүр хөдөлж эхлэв… Зоригт энэ хэсэг газраас арай урагш нөхдөө байрлуулаад урагш оковноос өнгийн харвал самурай нар 6 танктай 30 аад байлдагчидтай дайралт эхлүүлж байгааг хараад нөхөддөө туршилтын баг ирж байна.. гэж чимээ өглөө…

 Туршилтын баг гэдэг нь Япончуудын илгээдэг энэ тооны дайралтын бүлэг бөгөөд тэдгээр нь нэг хэсэг зурвас газар өнгөртөл эсрэг тал руу дайралт хийж байгаа юм шиг болж галын цэгүүдийг арын хэсэгтээ илрүүлж өгч туслах ба хангалттай галын цэг илрүүллээ гэж тооцвол ухарч аюулгүй газарт очдог тактик хэрэглэдэг бүлэг юм. Эхэндээ тэдний энэ санааг ойлголгүй мөн ч их нөхдөө алдсаныг эргээд бодоход харамсмаар байдаг ч цаг хугацааг ухрааж болох биш...

 Зоригтын хувьд бол энэ тактикыг нь одоо эргүүлээд дайсны эсрэг ашиглахад хангалттай туршлагатай болсон нэгэн бөгөөд энэ удаа тэрнийгээ туршиж үзэхээр шийдлээ…   

 Зоригт эргэн харж нөхөддөө гал нээхгүй гэсэн команд өгсөн бөгөөд хагас сар хэлбэртэй нуувчинд байрласан түүний салаа Зоригтын үгээр бүгд буугаа хурааж нуугдайн сууцгаав…

 Туршилтын салаа сүр бараатайгаар ойртсоор л тэдний танк нь үе үе тэдний зүг буудах ч бууны сум тэднээс хол тусаж байв.. сумны тусгалаас харахад уг дайралтын хэсэг Зоригтын салааны байрлалыг илт буруу тодорхойлсон байгаа нь илт байлаа … Төлөвлөсны дагуу бүх зүйл явсаар…

 Зоригт тэднийг хэрхэн болгоомжтой гайхсан царайтай байхыг харахаар ойртон ирж байгааг хараад ойролцоо байгаа Батдэлгэрт ганцаарангын буудах тушаал өглөө…

 Батдэлгэрч түүний санааг ойлгосон бөгөөд эгээ л шардсан цэрэг шиг гэнэт муухай хашгирч бос ирсэнээ түүнээс 200 гаад метр зайд байгаа дайсны цэргүүд гал нээж түүний эсрэг нээсэн эхний буун дуун гаруут хойшоо саван ойчлоо…

 Дайснууд энэ удаа тун болгоомжтойгоор дайралтаа зогсоож тэр хэсэг газартаа хэсэг байв… Хэрэв одоо Зоригтын бодсоноор болох ёстой бол дайснууд яг энэ хэсэг газарт байдлыг нягталж зогсох ёстой ба шууд дайраад ороод ирэхгүй учираас тэдэнд  Баагийг өгөөш болгон тавьж энэ хэсэг газар хамгаалалтгүй үлдсэн юм шиг харагдах ёстрой байсан ба төд удалгүй танкууд Батдэлгэрийн орчим газарт нэгжсэн цохилт өгөх ёстой байлаа…

 Харин энэ үед мэдээж салаа өөр ашигтай байрлал эзэлсэн байх болно…..

 Танкны хүнд их бууны сумнууд ард шунгинан дуугарахтай зэрэгцэн салаа 2 хуваагдан мөлхөж зүүн ба баруун тал болон хуваагдаж отолтонд орохтой зэрэгцэн туршилтын баг маань гэнэт дайралтын баг болж аараасаа дахин 30 аад хүн 2 танк нэмэн ирүүлж давшихаар хөдлөж эхлэв…

 Нийт 8 танк бүхий 60 аад хүнтэй японы энэ хэсэг дайралт тэдний ойрд хийж байгаагүй атак байсан бөгөөд хэдий Зоригтын санаагаар энэ бүх зүйл болж буй ч Зоригт дотроо битүүхэн айж байлаа…

-Баагий чи нөгөө тал руу оч… Эрдэмтэн.  Та хоёр цаад талаасаа 4 танкийг устга явган цэргүүдийг минёмот, автоматаар сөнөөхөөр бусадад нь хэл… Хамгийн гол хамгийн сүүлийн хүнийг оруулж байж хойд талаас эхлэн хайчин галаар хяргах ёстой шүү… Намайг эхний гранатыг танкан дээр тэслэхэээр эхлэе… аан тийн Аранзалыг ахлагч руу явуул.. яаралтай нэмэлт хүч нааш нь илгээ гэж хэл хүргүүлээрэй

-Батдэлгэр: надад итгэж болно… чиний санаа хэрэгжинээ андаа, амжилт хүсье гэчихээд эргээд мөлхөөд явчив…

 Дайснууд ойртсоор л тэд энэ хэсэг газар хамгаалалтгүй үлдзэж гэдэгт бараг итгэв… Үнэхээр ахлагч энэ хэсэг газар хзнд байгаа нэмэлт тусламж хэрэгтэй гэдгийг тооцоолоогүй бол үнэхээр одоо энэ хэсэг газраар дайснууд цөмрөх бүрэн бололцоотой байх байлаа…

 Зоригтын амьсгаа дайсны нэг алхам бүрээр дээрдсээр л….. байрлалаа эзэлсэн нөхдүүд рүүгээ харвал тэдний нүүр хүрэнтэж бас л хэвийн биш байгаа нь илэрхий байлаа… Хэрэв дайснуудыг хурдан хугацаанд хүчтэй цохилтоор сандрааж түүнийгээ удаан барьж чадвал амжилттай болох магадлал бий ч тэд отолтонд орсноо ойлгож тэдний зүг хоёр хуваагдан давшвал гарцаагүй ялагдал хүлээх нь тодорхой байлаа..                        

Дайснууд ойртсоор л эхний танк тэдний дөнгөж урдуур шахуу өнгөрч тэдний эхний байсан байрлал хурдаа нэмэн орлоо…

 Зоригт арай л гранатаа шидчихсэнгүй… Сүүлийн хүн хараахан тэдний галын бүсд ороогүй байлаа.. Явган цэргүүд бүүр л хурдан болж тэдний өөдөөс ямар ч гал нээхгүй байгаад үнэхээр итгэж ядан яваа нь илт ч энэ удаа тэд Зоригтын салааны мэхэнд нэгэнтээ оржээ…

 Сүүлийн хэсэг самурай Зоригтын харалдаа нэлээн зайтай хэвтсэн Бекийн урдуур өнгөрүүт Зоригт яг өөрийн урд харалдаа яваа танк руу хамаг хүчээрээ гохыг нь мулталсан гранатаа шидлээ…

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ..........

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2008-06-01 19:22:35
гэнэт юу нь дайн байлдаан болоод явчихваа хэ хэ за амжилт шүү хө
2. alchemist | 2008-06-01 21:25:50
baga bhad iim dain baildaantai nomond ih durtai bj bilee, nogoo Halhiin gol biluu ter nomond ih durtai bailaa gej , buur baildaj bgaa hesgees ni tuuj unshdag blaa shde
3. ТАРЧЛААН | 2008-06-02 12:21:55
ӨӨ НЭГ ДОР Л ОРУУЛЧИХГҮЙ ДЭЭ
4. moogii_kon24 | 2008-06-02 12:23:41
нэг их урт юм хүнийг ядраана ш дээ... тэгээд ч зохиол дуусаагүй байгаа хэхэ яаж дуусгахаа мэдэхгүй байнаа гэж...
5. Mongoljingoo (зочин) | 2008-06-03 12:25:32
Sain uu Moogii. Haaguur l yavaad bna daa
6. huhtolbot | 2008-06-04 08:56:50
Үргэлжлэлийг нь хүлээж байна. Сайхан бичиж байна шүү анд минь.
7. policewoman | 2008-06-04 19:41:30
urgeljlelee hurdlaarai

zusreh sum tesreh bumbugiig
zorigtoi sursun daichin erchuud
altan hiliin suum gazriig
amiaraa hamgaalsniig bid martaagui ee...
8. Бөөсхөн... | 2008-07-08 00:11:50
үргэлжлэл хэзээийн бол
9. МӨӨГИЙ (зочин) | 2008-07-09 19:02:03
УУЧЛААРАЙ.. ҮРГЭЛЖЛЭЛИЙГ НЬ БИЧЭЭД ОРУУЛЖ АМЖААГҮЙ БАЙТАЛ ЮМ ДАРААД ХУУЛЧИХЖЭЭ... ДАХИАД Л СИЙРҮҮЛЖ БАЙНА.. НӨГӨӨТЭЙГҮҮР ЖИЛИЙН ЯГ ЭН ҮЕД МАНАЙ АЖИЛ ТЭНГЭРИЙН ОДООС ИХ БАЙДАГ БОЛОХООР БЛОГТОО ОРЖ ЧАДАХГҮЙ БАЙГААГ МИНЬ БАЙНГЫН ЗОЧИД МИНЬ БОЛГООНО БИЗЭЭ..

Сэтгэгдэл үлдээх:

Энэ блогд зөвхөн нэвтэрсэн хүмүүс сэтгэгдэл бичиж болно. Та сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү!