
За болиочдээ, юундаа сүржигнээд байгаа юм... Эдийн засгийн хямрал л гэнэ, хэцэс тэр хямрал чинь АНУ-г ниргээл өнгөрлөө энд ганц хоёр компани чадхийх чинь нэг их асуудал биш шүү дээ, хэдэн мянган л аж ахуйн нэгж байнш дээ цаана нь.
Юун бас ханиад вэ? Тэр ханиад чинь нарийндаа яривал хүн өөртөө арчаатай байх эсэхээс хамаарна, юун сүртэй юм. Барак Обома гэж нэг юм онцгой байдал зарлаад олон нийтийг айлгасан ажил хийж байгаа байхгүй юу Том гүрний том удирдагч манай дэд сайдаас дор юм гээч.. Энэ дашрамд Цолмоон чи шүү... хөгшин нь чамаар их бахархсан гүү мөн сайхан хэлж байна лээ шүү, СҮРЖИГНЭХ хэрэггүй.
Манайхан бас их сүртэй улсууд шүү. Энэ муу 76-г бариад авбал эд бад хийчихээр л сүржиггнэх юм. Яадын гарч чадаж байгаа юманд арга байхгүй ш дээ, зарим нэг гарсан хүн амьдралаа зохицуулах гэж ганцаар тогтохгүй хулгай хийгээд биз, худлаа яриа л биз чаддын бол чи өөрөө гар л даа. Чадахгүй бол дуугай сүржигнэлгүй байжий цаашаа..
Монгол ногоо, хужаа ногоо л гэнэ. Тэхдээ тэргүй Монгол гээл хужаагаа идэж ходоодонд холигдож байгаа хойно ялгаа юу байнаа.. Амаар ороод араар гарахын хооронд их сүржигнэх юмаа.. Тэгүүл чадалтай нь Монгол гээд байгаагаа аваад чадахгүй нь тэрийгээ л ид л дээ. Зөв хө, ялгаж салгах гээд хэрэггүй зөнд нь орхи цаашаа..
Юун бас утаа униар вэ? Бас л дэндүү сүржигнэх юм. Утаа үнэртсэн эсгий гэрт л төрөө биздээ тэглээ гээд муудаад үхээд далд орцон нь хаа байна. Яахав тэгж их хэцүү байгаа бол хотоос гараад л амьдрал даа.. Чадахгүй бол битгий сүржигнэ аайн.. хувь тавилан чинь ийм л байх ёстой байхгүй юу.. Тавилан гэж үнэхээр байдым шүү хө
Ёооё энэ зам засвар оройтож эхэллээ гэнэ, зам шороон замаас дор байна л гэнэ. Хөөе дахиад хэлье битгий сүржигнэ аайн.. Мөнгө нь батлагдтал 5 сар болоод, Хуулиндаа тендер зарлаад бас шалгаруулталдахиад 60 хоног гээд заацан байгаа. Дээр нь зураг төсөл, судалгаа энэ тэр гээд дахиад 60 хоног болдын, хийсээр байгаад л энэ . Тэгээд чи яахын хуулинаас даваад тэгүүл амьдрал даа чи.. Ер нь нарийндаа ярьвал энэ их замын донсолгоо, түгжрэл чинь чамайг их л сайн жолооч болгож байна ш дээ.. Юмыг яаж мэдэхэв Анттарактид эсвэл Сахарын цөлд өндөр цалинтай жолоочийн ажилд орох бол энэ чинь л чамд хэрэг болно, нээрээ шүү.
Барилга байшин чанаргүй боллоо баларлаа гээд байхын, хэлчихий хө. Чи ер нь газар хөдлөөд хүн амьтан сүйрүүлэхийг өөрийн нүдээр харсан уу? Хараагүй ш дээ, хараагүй юманд битгий сүржигнэ айн.. Зүгээр л бариад өгсөн байрыг нь аваад дуугай сууж бай. Өвөл нь хөлдөөчихгүй зунд шатаачихгүй л бол битгий сүржигнэ..
Ер нь тэгээд чамд гэж хэлэхэд сүржигнэх хэрэггүй. Сүржигнээд чамайг тоох ч хүн алга. Тэхдээ тэргүй чамаар дутахгүй сүржигнүүр зөндөө байна. Ялгарах юм ерөөсөө ч алга, тэрний оронд чоно шиг бай айн.. сааад болсоныг хазаад хань болсоныг урдаа бариад л явчих.. Юун хууль журам, хүн ёсны асуудал энэ тэр орхи цаашаа арван жилдээ Ч.Дарвины онолыг үзсэн биздээ.. Байгалийн шалгарал хүнд хүртэл үйлчилдэг юм шүү СҮРЖИГНЭХ хэрэггүй ээ..
Ёооё тэр хараа, албатай юм шиг орж ирж уншчихаад.. Дахиад хэлий СҮРЖИГНЭХ хэрэггүй, хэрэггүй эээ...

Сэтгэгдэлүүд:
Мартсанаас сайн уу?
yamar sonin stiltei bichdeg bolson bnaa?
irak-t 40-n bitanaar neft zooh ajild avna borlulaltaaraa tsalinjina
hehehehehe
Сэтгэгдэл үлдээх: