Нэг нөхөр аль хэдийн хүчээ авчихсан том бизнес рүү нүдээ аниад орчихож.. тэнд өөртэй нь өрсөлдөнө гэх 3 гадны нөхөр сууж байлаа. Зах зээл нь байгаад байдаг гэхдээ хэтэрхий том өрсөлдөгчидтэй болохоор хийж буй алхам бүр нь тэр байтугай бараагаа хэдээр яаж зарах нь хүртэл тэдний хяналтын доор явах гээд байж. Уул нь зохицуулсан хууль дүрэм байдаг хэдийн ч ажлаа хийдэггүй зарим төрийн албан хаагчидын буянаар тэр нь хоорондоо зөрчилдсөн алыг нь дагах нь тодорхойгүй будлианы хөрөнгө байх...
Тэгээд мань эр нэг өдөр бараагаа зарим хэрэглэгчидэд үнэгүй болгожээ. Үүнийгээ нөгөө гадны 3 таа дуулгасангүй. Өөр шигээ жижиг бизнесмэнүүдтэйгээ тохирч байгаа л хийчихэж. Үүнийг нь мэдсэн нөгөө гадны 3 их л уурлаж дээ... Чи наадхаа одоо боль, болихгүй бол чамайг шахаад гаргалаа, Шударга өрсөлдөөрэй аайн..
Харин мань эр гүрийчихэв.. Удсан ч үгүй нөгөө гурвын зананхийлэл биелэлээ олж түүний барааг авсан нөхөд бусад өрсөлдөгчидийн барааг хэрэглэж буй хэрэглэгчидтэй харьцах боломжгүй болжээ... Бөөн бөөн гомдол, бас уур бухимдал.
Хэний тухай яриад байсан нь ойлгожтой байгаа байх. Хэдэн зах зээлээ булаалдсан нөхдөөс болж би жишээ нь Жи мобилтай найз руугаа холбогдох эрхгүй болж хохирч байх шив..
Үнэндээ Жи-Мобайл нэг их хэрэглэгчидээ бодож, үүрэн телефоны үнийг бууруулах гэж иргэний зориг гаргасандаа үнээ 0-сэн гэж бодвол инээдтэй хэрэг.Яс юман дээр үнэхээр хүчтэй өрсөлдөгчидийг барж идэхгүйгээ мэдсэн учираас бохирдуу арга хэрэглэсэн нь энэ. хэрэв нөгөө гурав ингэж сүржигнээгүй бол хэсэг хэрэглэгчидыг татаж байгаа л Их сургуулийн зальжин төлбөр шиг жил жилээр нэмээд явчих биз.
Үүнд уурлах нь нөгөө гурвын аргагүй зөв.. Чамайг зах дээр бараа зарж байхад хажууд чинь нэг нөхөр шинээр ирчихээд яг адилхан барааг үнэгүй тараагаад байгаатай л адилхан хэрэг.. Хэн чиг л бухимдана. Чи эхлээд нөгөө нөхөртэй барьж аваад заамдалцана дийлэхгүй бол захын байцаагчид очиж хэлнэ.. тэр асуудлыг шийднээ гээл алга болчихвол чи эргэн тойрныхноосоо тусламж хүсэж нөгөө нөхрийг зайлуулах арга хэмжээ авна..
Энэ бол байдаг л асуудал, томоохон зах зээл дээр байтуйгай хоёр найзын хооронд ч үүсэж болох асуудал, нэг үгээр хэлбэл хэдэн панзчины явган хэрүүл.. Орхи цаашаа өөрсдөө учираа олно биз..
Гэхдээ энд нэг зүйл болохгүй байна. Үнэхээр ноцтой нэг зүйл ажиглагдлаа.
Та нар мэднэ Скайтел Солонгосынх, Мобиком японых Унейтеlийг харин мэдэхгүй юм.. Бүгд л гадны нөхдүүд. тэд сая шударга бус өрсөлдөөнийг өөрсдийн аргаар зогсоох гэхдээ хэрэглэгчидийн эрх ашиг гэдэг юмыг уландаа гишгээд, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйл ажиллагаа явуулж орхилоо..
Тэд хэзээ дуртай цагтаа Монголыг чихгүй, хэлгүй болгож чадахаа харууллаа, Японтой муудалцвал Мобиком, Солонгостой муудвал Скайтел гэх мэтээр бидний хамгийн найдвартай гэж боддог харилцаа холбоо ямар хэврэг зүйл дээр тогтож байгааг сайн харууллаа.. Би Жи мобайлын найз руугаа ярих нь дүүрч тэд хэрэв дургуй нь хүрвэл нэг л өдөр биднийг хоорондоо харилцах харилцаа холбоогүй болгож чадах юм байна..
Хамгийн найдвартай гэж боддог салбар хамгийн аюултай салбар байсныг сая л анзаарлаа..

Сэтгэгдэлүүд:
Миний хувьд эдгээр 3-н операторын гаргасан шийдвэр маш хариуцлаггүй, хууль зүйн үндэслэлгүй зүйл боллоо гэж дүгнэж байгаа.
Сэтгэгдэл үлдээх: