Хэн хүнтэй үг ярина гэдэг Хэрэг дээрээ тулалдаан юм Халуун хүйтэн ямар ч зэвсгээс Хатуу зөөлөн үг хүчтэй.


ЧАМД НЭГ СУРГААЛЬ АЙЛДЧИХУУ? /3/

Хүн бусдыг өмчлөх дуртай шигээ өөрөө өмчлүүлэх дуртай байдаг бол ч...

***********

Өөртөө дүгнэлт хийхээс бусдад дүгнэлт хийх нь амар байдаг тул бид байнга л шүүмжлэгчийн байран дээр байдаг.

***********

Сүсэг бишрэлээс хол бай гэж зөвлөх байна. Нэг бол тэр үнэнд ойртуулна нэг бол бүүр холдуулна. Гэхдээ миний мэдэхийн үнэнд ойртсон нь саяд нэг хувь ч хүрэхгүй л болов уу.

**********

Уран цэцэн үг нэг бол утга зохиолд нэг бол хоосон хийрхэгчид л бий.

**********

Барилга барих бодсоноос чинь ч амархан. Хамгийн хэцүү нь түүнийг төлөвлөх. Үүнтэй бүхнийг ижилсүүлж болох байх.

**********

Савтай цэцэг усалгаанд, Сайн хүн урманд өсдөг

**********

Наймаа яаж үүссэнийг мэдэх үү? Хэн хэндээ ашигтай нөхцөл л наймаа хийхэд хүргэдэг. Наймаалцах гэж байгаа бол алтан дүрмийг л дага.

**********

Чамаас тэнэг хүн л чиний дээш үсрэх тулгуур байж болно.

**********

Өөртөө итгэлтэй байна гэдэг амжилтыг атгаад авчихсантай л адилхан..

**********

Хүмүүсийн итгэлийг бүү алд. Миний алдсан хүмүүс надад ядаж л хичнээн ашиг авчрах байсныг би тооцоолхоор шүүрс алдахаар байдаг..

**********

Хайр дурлал гэж Шекспирийн зохиосон жүжиг. Үнэн хэрэгтээ шохоорхол, таталцал, дасал гэж бий. Итгэхгүй байвал асуулдаа... Хайртай хүнээсээ "миний төлөө үх ?" гэж ..?

**********

Хувь тавилан ийм гэж суухын бол чи мөрөөдөөд юу хийнэ. Замаараа л өнхрөл дөө.

**********

Хамгийн хэцүү зовлон өөртөө нууц хадгалах, нууц нь түүнээс ангижрахад л хамаг асуудал байгаа юм шүү дээ.

**********

Уул гэж бодвол чамайг л уул л тосно.

**********

Авъяасгүй мөртлөө алиалагчидыг бид зөндөө л харж байгаа. Тиймээс авъяас 10% хөдөлмөр 90% гэж худалч л хэлсэн байгаа биз?

**********

Хэрэгт дурлаж орчихоод гарахдаа хараадаг хүмүүсийг би ойлгодог. Үнэн хэрэгтээ нууцхан хүсэл нь л дагуулж ирсэн юм шүү дээ

Сэтгэгдэлүүд:

1. ss_gogo | 2009-08-04 13:09:23
сайн уу хө сургаалиа уншаад гарлаа хэхэ
2. goodwoman | 2009-08-04 13:14:27
heheh
3. yume | 2009-08-09 01:41:45
zia ho oilgoloo
4. МОНГОЛХҮҮ | 2009-09-08 10:23:30
-Сайн уу Мөөгий.
-Сайн юу байна.
-Юмгүй дээ.Ойрд уншаагүй сайхан сургаалиуд байна. Харин "Чамаас тэнэг хүн л чиний дээш үсрэх тулгуур байж болно" хэ хэ энэ ч арай биш байхаа. Тамын тогооны зарчим юм шиг санагдав.

Сэтгэгдэл үлдээх:

Энэ блогд зөвхөн нэвтэрсэн хүмүүс сэтгэгдэл бичиж болно. Та сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү!