Хэн хүнтэй үг ярина гэдэг Хэрэг дээрээ тулалдаан юм Халуун хүйтэн ямар ч зэвсгээс Хатуу зөөлөн үг хүчтэй.


СПОРТ МАШИН...

Хааз гишгэнэ

Суга үсрэнэ

Салхи исгэрнэ

Эрх чөлөө амтагдана

5000 морины хүч

Тансаг салон

Доргио дуу

Хоромхон зуур залууг

Хорвоо ертөнцөөс салгана

180 миль удаан юм шиг санагдаж

Зуун хүн орилох шиг спорт машин хүнгэнэж

Зам дээрх явагсад айн цочин гүйлдэх нь

Залууд харин ч нэг бахтай юм шиг санагдана...

Таван зуу хүрэхгүй метрийн цаана

Таван жаал тоглоно

Удаа ч үгүй ирэх аюулыг

Зүүдлэх ч үгүй тэд баясна..

Бөмбөг өнхөрсөөр, хүүхдүүд гүйлдсээр л..

Хүчээ авсан машин хүнгэнээд ороод ирлээ

Тултал гишгэсэн тоормос ч тогтоон барьж дийлсэнгүй

Дөрвөн дугуй чийхарч түлсэн хаймар үнэртэнэ...

Түймэр тавих мэт цагаан утаа савсана

Дөжиртөл дуугарах накладны дуу хаа нэгтээ замхарлаа

Дөрөв ч хүрээгүй жаалууд суун тусан уйлцгаалаа

Ашгүй бурхан ивээж тэд гайгүй өнгөрчээ

Аархаж давхисан машин алаг бөмбөгийг нь дайрчээ..

Айж балмагдсан залуу нүдээ тас анина..

Ахиж тэгэхгүй гэсэн амлалт цээжин дотор нь хашгирна....

Сэтгэгдэлүүд:

1. paulchris | 2009-08-04 10:17:44
Сайхан шүлэг байна шүү, Машин бол тоглоом биш, Гангарах хүмүүс нь гангардаг газраа гангараг, зөвхөн нийтийн эзэмшилд биш шүү.
2. paulchris | 2009-08-04 10:18:15
Бас гоё бичсэн байна шүү
3. paulchris | 2009-08-04 10:18:36
"Амжилт" гэхээ мартчиж :p
4. МОНГОЛХҮҮ | 2009-08-04 11:56:15
Ehnii hesgiig ni RNB duu bolgochmoor sanagdav he he. Surgamjtai yum bna
5. bataa_b9 | 2009-08-04 12:55:46
Hello. visiting here from Nalaikh. I wish you a great day and health. Hope you visit me back. Good luck.Moogii kon24. http://uzesgelen-goo.blog.banjig.net

Сэтгэгдэл үлдээх:

Энэ блогд зөвхөн нэвтэрсэн хүмүүс сэтгэгдэл бичиж болно. Та сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү!