Хэн хүнтэй үг ярина гэдэг Хэрэг дээрээ тулалдаан юм Халуун хүйтэн ямар ч зэвсгээс Хатуу зөөлөн үг хүчтэй.


АЖИЛ ДЭЭР..

Навсайсан цаас, тоостой комьпютер

Хэрэггүй юм шиг хэвтэх бал

Хэрэгтэй ч юм шиг дэлгээтэй ном

Тал уусан аягатай хар кофе

Тал бүрд наалттай бяцхан тэмдэглэлүүд

Эхнэрийн минь бэлэглэсэн савтай кактус

Үнэнч найз минь бас тэнд цэнэггүй хэвтэнэ...

Өглөөнөөс хойш шагайсаар нүд минь чилжээ

Үе үехэн балгасаар цээж минь хорсжээ

Ажлын цаг дуусахад аравхан минут үлдэж

Ай, тэгтэл хийсэн юм хаана байнаа...?

Залхтал суусан атал барих юмгүй өдөр

Заримдаа бас таарах л юмдаа

Сэтгэгдэлүүд:

1. ooolhonooo | 2009-07-29 09:22:42
kkkkkk
2. bi_banjig | 2009-07-29 09:50:08
"Залхтал суусан атал барих юмгүй өдөр
Заримдаа бас таарах л юмдаа"
лайтай үнэн үг шүү... хааяа хааяа гэнэт өөрийн эрхгүй өөртөө дургүй хүрдэг юм
3. becky_p | 2009-07-29 21:55:12
hehe, ajilaa sanachihlaa. haaya bas iim udruud bdii shd
4. serenade | 2009-07-29 22:29:28
янзтай.
5. Elga | 2009-07-30 01:44:46
Yamar boring work place ve.
6. dannyamaa | 2009-07-30 10:36:45
Баярлалаа, өрөөгөөр чинь ороод гарлаа, Сонирхолтой байв, Зав гарахаар бүгдийг тань уншимз, Ажимл дээр гэдэг шүлэг чинь таалагдлаа. Нээрэн нэг ийм өрөө,ийм нэг цаг хугацаа, ийм нэг зүрхэн хөндүүр, ийм нэг өдрүүд байдаг даа. Чухам л ийм өдрүүдийн жийргэвчин дээр бусад өдрүүдийнх нь ололт амжилт ирдэг байх оо. Би чамд хариу бичсэн шүү, орж уншаарай.Танайд зочилж баймз.
7. Жиргээ | 2009-07-30 12:06:29
iim udur zunduu l taarna, biye beld, buu buximdaa...
8. gantsaaraa_l_bgaz | 2009-07-30 12:11:18
iim udriin daraa setgel sanaa ch bas joohon tiim baidii shd te, yu ch hiigeegui hirnee mangar yadartsan, yu ch hiigeegui gej bodohoos margaash 2dahin iluug hiine gej shanalaal
Энэ ямар гоё блог вэ? Дараа өөр гоё өдрийн зураглал бичээрэй

Сэтгэгдэл үлдээх:

Энэ блогд зөвхөн нэвтэрсэн хүмүүс сэтгэгдэл бичиж болно. Та сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү!