
Зиак ер нь би та бүхэндээ алдарт "Зөн билгийн тулаан"-уудыг үзээд өөрт төрсөн сэтгэгдэл бас нэгэн жижигхээн дүгнэлтээ хүргий..
Та бүхэн анзаарсан байх, Зөн билэгчид амьдралд дээр байж болох бүхий л асуудлаар жишээ нь хүүхэд олох, юм хайх, хэрэгтнийг илрүүлэх, өнгөрсөн цаг үед аялах, фото зургаар үзэх гэх мэтээр даалгаварыг биелүүлдэг. Ингээд хараад байхнээ зөн билэгчид маань нэг их мундаг далдыг хардаг энэ тэрдээ биш ер нь бидний нүдэнд ил харагддаггүй мэдээллүүдийг уншдаг уншигч болж таараад байгаа юм. Эргээд саний л даа.. Тэд бүгдээрээ л даалгаварыг биелүүлж байхдаа ийм мэдээлэл орж ирж байна эсвэл орж ирэхгүй байна гэдэг. Эсвэл энэ зураг энэ бичлэг ийм мэдээлэл агуулж байна эсвэл энэ газар ийм Ауратай газар байна, ийм зүйл харагдаж байна гээ л...
Эндээс нэг дүгнэлт хийж болохоор байна. Юу вэ гэвэл бидний эргэн тойрон тэр чигээрээ мэдээлэл байж байдаг байх нь. Энийг нөгөө хүний энерги эсвэл хүний биеийг тойрсон Аура бүрхүүл эсхүл бидний эргэн тойрон дахь агаар ч гэж нэрлэсэн болно. Аль нь оновчтойг хэлж мэдэхгүй юм байна. Гагцхүү тэр зүйлүүд бидний өнгөрсөн одоо тэр ч бүү хэл ирээдүй нь талаар ч асар их мэдээлэл агуулж байдаг. Илүү ойлгомжтойгоор хэлбэл бидний үйлдэл, хэлж ярьж байгаа бүхий л зүйл хязгааргүй багтаажмтай "Хард дискэнд" тасралтгүй бичигдэж байдаг байх нь. Яг л танай байгууллагын харуул манаанд зогсож байдаг нууц камеруудын бичлэг хаа нэг ПС-нд бичигдээд үлдэж байдаг шиг. Энэхүү бичлэг миний бодлоор хаа сайгүй бичигдэж үлддэг. Бидий барьж байгаа үзгэнд, өмссөн хувцасанд,бүүр хүний ген, амьсгалж буй агаарт бидэнтэй шүргэлцсэн эсвэл бидэнтэй тохиолдоор таарсан бүх зүйлд үлддэг. Ялангуяа бидний үүсгэж буй мэдээлэл илүү хүчтэй /баярт үйл явдал эсвэл эсрэгээрээ/ байвал төдий чинээ бидний эргэн тойрны мэдээллийн хальсанд илүү тод буух болно. Энэхүү мэдээлэлүүд муу эсвэл сайн, ердийн мэдээллүүд байдаг ба мэдээлэл бүх хэлбэрээр хадгалагдана. Түүнийг уншиж байгаа хүнд /зөн билгийн хараатай хүн гэе л даа/ мэдээлэл 3 хэмжээстээр буюу бодитоор зарим тохиолдолд бүр өөрөө дунд ньбайгаа юм шиг, эсвэл зүгээр фото зураг юмуу диктофонд бичсэн юм шиг янз бүрийн байдлаар харагдаж, сонсогдож, мэдрэгдэж болно.
Заавал зөн билигч гэлгүй бид ч гэсэн өдөр бүр тэр мэдээллийг уншиж мэдэрч байдаг. Санаж байгаа бол бид заримдаа хэн нэгэнтэй таарахаар өөрийн мэдэлгүй л биеэ бариад хургаад байдаг эсвэл гудамжинд явахдаа гэнэт өөрийн эрхгүй бие давхийдэг, гэртээ орж ирэхээр сэтгэл нэг л сайхан тавираад амгалан болдог, өөрт сайхан сэтгэгдэл төрүүлдэг хүнтэйгээ таарахаар биеэ барих ойлголт үгүй болдог гэх мэтээр сайн муу мэдээллүүдийн үр дүнд өгөх хариу үйлдэл бидэнтэй цуг байсаар л байдаг. Энэ мэдээллүүд тэгээд хүний амьдралд ямар үүрэгтэй юм бэ? хэрэв үнэхээр бидний үйл явдал бүрийг бичдэг юм бол ирээдүй нь талаар тэд яаж мэддэг юм бэ? Ийм мэдээлэлүүд байдаг юм бол нөгөө сүнс, чөтгөр, хараал гэдэг чинь юу юм бэ? ийм асуултууд бас ургаад гараад ирж байгаа биз..
Эдгээр мэдээлэл нь яг л комьпютерийн программ ПС-нд чухал үүрэгтэй байдаг шиг хүний амьдралд чухал үүрэгтэй. Өөрөө хэлбэл хүнийг тойрон буй эдгээр мэдээллүүд нь сайн муу ямар байхаас шалтгаалж хүний амьдрал сайн муу явах нь хүртэл шалтгаална. Тэр байтгуй программд өөрчлөлт ороход вирус /сөрөг мэдээлэл/ халдахад яаж программ эвдэрдэг шиг хүний амьдрал бас л тийм сөрөг мэдээлэлд өртдөг байх нь... Бас хүн болгон өөрийн программрачлагдсан мэдээлэл бүхий үйлдлийн системтэй байдаг. Чухам энэ мэдээллээс үүдэн зөн билэгчид чи сайн хүн эсвэл му хүн эсвэл ирээдүй нь чинь талаар хэлдэг байж магадгүй. Үүнийг илүү ойлгомжтойгоор тайрбарлавал бидний сайн мэддэг автобус.. Автобусны кондукторын хэлсэн маршрут эсвэл түүний урд бичсэн хаягаар нь бид түүнийг хаа хүрэхийг нь мэддэг. Тэгээд л харж байгаад хэрэгтэй унаандаа суудаг. Бид тэр автобусыг замдаа саатах эсвэл ямар асуудлаас болж замаа өөрчилж болохыг мэдэхгүй ч харин хаа хүрдэгийг сайн мэдээд байдаг.. Яг л үүнтэй адил бидний мэдээлэл тодорхой байдаг байх нь.. харин ямар нэгэн хүчтэй сөрөг, эерэг мэдээлэл,"вирусээс" болж өөр тийш хазайхгүй бол шүү дээ...
Миний энэ таамгаар бол Сүнс бол жишээ нь барих биегүй болсон бидний л нэг юм. Тэр бас бодож сэтгэж чадна бас түүнд сэтгэлийн хөдлөл бий.. нэгэнт тэр материаллаг байдлаа алдсан учираас түүнийг бид бас харах боломжгүй. Түүнийг хараагүй ч бид мэдэрдэг байгаагий нь хүлээн зөвшөөрдөг. За тэгээд энэ сэдвээр яриад эхэлбэл диваажин, там байдаг эсэх гээ л бөөн юм руу орох гээд байна..
Тэгвэл хараал, чөтгөр шулам гэж юм бэ? Хараал бол тухайн системийг /хүнийг/ эвдэх гэж зориулагдсан Вирус юм. тэр нэг л хүнд эсвэл тухайн хэсэг хүнд л зориулагдсан байна. Тэр бол зорилготой.. Тэнэж яваад хэн нэгэнд халдчихдаг жижиг хэмжээний вирусууд /өвчин/ биш юм. Харин чөтгөр шулам гэж огт байхгүй харин түүний оронд анхнаасаа сөрөг мэдээлэлээр програмчлагдсан бас л барих биегүй үйлдлийн систем /хүн байсан хүн/ юмааа гэж...
За тэгээд энэхүү бяцхан бичлэгээ эцэст нь дүгнээд хэдэн юм хэлэхэд:
1. Бид ямар ч муу үйлийг нуух гээд нэмэргүй.. Бараг л бодож эхэлсэн мөчөөс чинь л тэр аль хэдийн эргэн тойронд чинь бичигдээд үлдцэн байх нь..
2. Нэгэнт бид эргэн тойрондоо мэдээлэл үүсгэж бас түүнээсээ хамаарч амьдардаг юм бол аль болох л эерэг мэдээллийн дунд амьдрах ёстой юм шиг байна. Бүүр бодож байгаа зүйлээсээ эхлээд л..Зөн билгийн тулаан дээр нэг оролцогч Чапаевыг ач хүүгээр нь дамжуулж харсан байдаг. Тэгэхлээр бидний хийсэн сайн муу үйл үр ачид маань нөлөөлдөггүй гэсэн баталгаа алга. Тэд бидний л мэдээллийн нэг хэсэг шүү дээ..
3. Бид энэ орчлон дээр ганцхан л айх юмтай..Энэ бол сөрөг мэдээлэл эсвэл сөрөг үйлдлийн систем /бас нөгөөх хүн/ юм...
За тэгээд миний бодож дүгнэсэн л энэ.. Би зөн билэгчдын нууцыг өөрөөр тайллбарлаж чадсангүй.. Харчин чи?
Бас нэг юм анзаарлаа.. Бичлэгээ эргээд нэг хараад байсан чинь би бараг л комьпютерийн тухай бичцэн юм шиг харагдаад байна. Ингэхэд ер нь юмыг яаж мэдэхэв дээ... Хүний ертөнцийн энэ тогтолцоон дээрээс үндэслээд түүнийг зохиосон ч юм билүү?????

Сэтгэгдэлүүд:
Харин одоо монголд айл болгонд бараг нэг хүн чинь бөө болхийн байна гээд байгаа нь юу гэсэн үгүү,
Сонирхолтой бичжээ
Бас бурханы номонд хий гүйдэл гээд 6 дахь мэдрэхүйд баригддаг зүйлийн талаар номлоод байдаг
Тэр ур хойчид нь удамшихын тухайд бол хэлээд юухэв Ядахдаа л энгийнээр харахад хүний харагдах байдал, зан төлөв тэр чигтээ хуулагдсан байдаг даа
Бас нэг дэвшүүлсэн санааны чинь тухайд Компьютерийг хүнээс санаа авч бүтээдэг Тэр бүү хэл сүүлийн үеийн компьютер хүнтэй барьцаад байдаг болсон шүү дээ
1 л удаа тийм нэвтрүүлэг хийсэн бол итгэх байсан.
Миний хувьд бол хэн нэгэн хүний блог руу ороход таатай таагүй мэдрэмж бол төрдийшд ккк. Энэ маш том сэдэв лдээ
Shinjleh uhaani yydnees bol energy. ene energiig medereh tyyniig tailah l chuhal eum shig bga eum
Сэтгэгдэл үлдээх: