
Банжигийн шинэ жилийн ёолкны билет авчихлаа.. За авах гэж нэг жижигхэн адал явдалтай кино боллоо хэрхэснийг доор өгүүлсүү..
2008 оны 12 дугаар сарын 05-ний өдөр: 11:55 минут
Утас дуугарлаа: Байн уу сайн байна уу банжиг нэтээс ярьж байна.. мөөгий кон мөн үү?
/хэн ч намайг мөөгий кон уу гэж амьдрал дээр дуудаж байгаагүй, сонин гэж жигтэйхэн.. хэхэ, албархуу дуугаар/: мөөн мөөн би байна
-Аан та шинэ жилд орно гээд билет захиалцан юм байна тэ?
-Харин тиймээ би очиж авч чаддаггүй баларсан юм болж байнаа.. Авчраад өгч болох уу?
-Тэгий тэгий танайх хаана вэ?
-Ддддддд... тэгээд эргээд ддддд дадададад аанхан тэгээд дададададада....
-За тэгье өнөөдөр хүргэж өгнө та байх уу?
-Өө би өдөржингөө байнөөө...
-За за баяртай... ингэсгээд яваад оччих байхаа..
Цаг явсаар 12:30 минут
Бодлоо.. Хүүш ингэхэд би мөнгөтэй билүү.. байхгүй ш дээ.. картанд байгаа за тэгэхээр л цайнд оронгоо
картаас мөнгөө аваад л ирэхэд нь бэлэн сууж байя..
цаг 12:56 минут залгалаа
-аан байна уу? би мөөгий кон байнаа би шинэ жилийн билет захиалсан..
-аан тийн за?
-би яг гарах болчлоо миний билетийг 3 цагт аваад ирж болох уу?
-өө яанаа манай улсууд гарцийш дээ.. одоо бараг тань дээр оччих байхаа
-ээ / ээ хүүдий яанаа одоо нүдний булай боллоо л доо/ би яг л одоо гарч байна л даа яахуу?
-За би яриадхий..
За тэгээрэй /ээ ашгүй ёоооох/
12:58 минут
Утас дуугарлаа
-Байн уу
-Сайн байна уу Битмин байна аа
- аан сайн байна уу /Битмин өөрөө байна ?????/
-Манай хүн одоо гарцан одоо бараг ганц хоёр минутын дараа очлоо.. Та түр хүлээж байхгүй юу?
-.... өө ::: тэгий тэгий... би хүлээж байЯ /Битмин надад хоёр гурав хоногийн өмнө нэг айхтар арга зааж өгсөн үгэнд нь орохгүй бол тэр аргаа буцааж авна гэвэл яаана банжигийн дарга хэлж байхад ОК л гэхгүй бол ий ий ий... /
-аан баярлалаа.. Манайх бас машин тэрэг бензин тос гээд л асуудал байгаа ойлгоно биздээ
-аанхан би тэгий тэгий би хүлээж байя...
За ингээ л баларлаа л даа.. Хамгийн ойрхон хаан банк энэ тр юу билээ.. ээ хүүдийн өглөө мөнгө авч байхгуй яаваа. ядаж байхад ажлынхан цайндаа гараад явчлаа.. мөнгө зээлэх энэ тр яанаа.. яанаа..
-байн уу? би байнаа?
-аан яасан?
-надад мөнгө зээлээч хө
-ээ мөнгө байхгүй ш дээ.. ганц хоёр мянган төгрөг байна...
-алив алтаа эгчтэй ярий даа..
-май.. байна уу яасан..
-Надад мөнгө зээлээч.. картаас бэлэн мөнгө авах гэхдээр хол явах болчих гээд байна..
-Аан тэг тэг бид нар хол явж байна ш дээ хоол идэх гээд ...
-За за болохгүй бол араас чинь очий...
-за за
За яанаа ... юу ч гэсэн гарий... ээ хүүдий хүүдий...
Ингээд гарлаа даа. ирээгүй л юм шиг байна.. Машинаа халааж байя ирэхээр нь л аваад давхичихаас....
-Утас дуугарлаа...
-Байн уу? аан би банжигаас явж байна шинэ жилийн урилга өгөх гэсийн..
-би машинаа халаагад гадаа сууж байна.. аан заза өөрийг чинь харлаа..
-аан_ок
За ингээ л нүдний булай боллоо доо гэж бодсоор л уулзлаа... /энэ бол банжиг блогч ariuma байлаа/
-Сайн байна уу
-Сайн сайн байн уу юу байна даа
-За билетээ авчих уу?
-өө тэгий тэгий /мөнгөтэй хүн аайн/
-за энд гарын үсэг зурчих уу?
-За байз.. хоёулуу ойрхон хаан банк ороодхуу би өглөө мөнгөгүй гараад ирцэн.. тэгээд банкнаас очиж мөнгө авдиймуу гээ л... ойрхон хаан банк руу л очино л доо /Яс юман дээр хаашаа очихоо ч мэдэхгүй байжийж../ гээ л баахан юм урсгалаа...
-аан заза .. /зогтусаж байна хөөе/
-За би машинаа халаагаадхий.. тэгээд гялс нэг газраас очоод мөнгө авчихий
-би бас машинтай яваа хүн гуйгаад явж байгаа араас чинь дагаад л явчдиймуу
/Битмин чи юу гээд байлаа...бензин тос мос.../
-өө яахын яахын би авч яваад буцаагаад аваад ирий.. эсвэл энд хүлээж байхуу.. за за удахгүй юм чинь цуг яваад ирий...
-за за тэгий тэгий
/Ингээд би нарны замаас 13 хүртэл явж ажлынхаа газрын хүнээс мөнгө зээлж аваад билетээ авлаа даа.. харин ариума гуай бол мөнгөөө авахаас нааш урилга өгөхгүй байна лээ шүү.. яг мөнгөө аваа л зөрүүлж өгч байна лээ.. юмыг яаж мэдэхэв... овоо муу гар байж магадгүй гэж бодсон байх. ккк... Тэгээд наашаа цаашаа явах замдаа хэрхэн блогчин болсон тухайгаа, банжигийн талаар, шинэ жилийн комиссын талаар, банжиг блогчдын талаар зөндөө юм ярьлаа.. азаар түгжрээгүй нааш цааш яваад ирлээ...Ингээд эцэст нь би эхнэртээ бас билет нэмж захиалаад өөрөө очиж авна гэж ам өчгөө өглөө дөө... Дашрамдахад манай блогчдын ихэнх нь төсөл, төрийн байгууллага болон программист хийдэг хүүхдүүд байдаг гэжийн шөө.. бас яг цагаа тулахаар нөгөө блог дээрээ байдаг шиг галзуу нөхдүүд биш байдаг үг нь гардаггүй даруухаан нөхдүүд зарим нь бол ч юу янзын гарууд байна гэнэ шөө.. Дандаа л боловсролтой ажилтай дарга цэргэ хүртэл байгаа юм байна.. Дажгүй шинэ жил болох нээ /
эцэст нь БАНЖИГЧДАА ШИНЭ ЖИЛДЭЭ НЭГДЭЭРЭЙ... ОРОЛЦООРОЙ... эхнэрээ нөхрөө ааваа ээжээ /ххүхэд ч хэрэггүй байхаа хэхэ/ найзаа хамаатанаа аваад очиж болох юм байна шөө... өө тийн ариумаагийхаа алтан цагаас хумсалсанд сорри шөө...

Сэтгэгдэлүүд:
za ter ariuma ch ovoo gar uu ain?
хэхэ аймаар атаархсан
Би бас хүн айлгадаг байхнээ. хэ хэ
За тэгээд идэвхитэй оролцоорой хө.
Мундаг баг
блогоо гого
болгохыг хүсүүл
Баапаль менежерт хандахад болно...
Сэтгэл ханамжийн баталгааг
Сэв хийтэл өгнө дөө
Манай баг
Мундаг баг
Магад таныг
Мандуулах баг
Харин өөрөө санахгүй байж магадгүй хэ хэ
Сэтгэгдэл үлдээх: