Хэн хүнтэй үг ярина гэдэг Хэрэг дээрээ тулалдаан юм Халуун хүйтэн ямар ч зэвсгээс Хатуу зөөлөн үг хүчтэй.


Хов хоосон залуус...
Халаас, толгой хоёр хоосон эгэл нэг залуу Хамаг олныг доргитол өөрийгөө магтан дэвэргэнэ Хаан хүний удамтай бид харц шиг явах албагүй л гэнэ Харь улсын нутаг руу боол шиг зүтгэх шаардлаггүй л гэнэ Чингис өнөө маргаашгүй ирнэ гэнэ Чингээд бид Америк шиг хөгжинө л гэнэ
"Хов хоосон залуус..." цааш унших »
ЭРЭЭН ХОТ БА ЮҮРИЙН ГАЛАВЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
ЗИАК ХЭДЭН ЗУРАГ... Урд хөрш маань Өвөрмонголыг Аялал жуулчлалын бүс болгохоор ажиллаж байна. Манай өөд нь татсан Эрээн хотыг одоо энэ чиглэлээрээ Юүрийн галавын цэцэрлэгт хүрээлэн болгочихжээ... Одоо манайхан тэндээс динозаврын өндөг, мах, сүү зэргийг авчрах юм байгааз.. Чингисийн асар том цогцолбор бас барьсан гэнэ.. Үүнийг дараагийн удаа чадвал үзүүлье. Манайхан тэгээд зөв атаархан бизээ.. Бид  нарт уг нь ийм боломжууд бий шүү дээ..
"ЭРЭЭН ХОТ БА ЮҮРИЙН ГАЛАВЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН" цааш унших »
ХОТЫН ТӨВӨӨР СУУДАЛ ДЭЭРЭЭСЭЭ ХЭСЭГ АЛХАХ УУ?
Санаа оноогоо үлдээнэ биздээ..?? хэдэн патиар...
"ХОТЫН ТӨВӨӨР СУУДАЛ ДЭЭРЭЭСЭЭ ХЭСЭГ АЛХАХ УУ?" цааш унших »
ЦААШ НЬ ДАМЖУУЛНА УУ?? ЯЛАНГУЯА БАНКНЫХАНД..

"Төв банкны тухай" Монгол Улсын хуулийн 8 дугаар зүйлийн 1-д "Монгол Улсын нутаг дэвсгэрт төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэж байх", Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн 1999 оны 25/ 88 тоот хамтарсан тушаалд "Монгол улсын нутаг дэвсгэр дээр бүх төрлийн ажил, үйлчилгээ, зар сурталчилгаа, аливаа үнийн санал болон тарифыг зөвхөн Монгол Улсын үндэсний валют-төгрөгөөр илэрхийлж байтугай" Цааш нь дамжуулна уу?? юмыг яаж мэдэхэв.. төгрөг, Монголын эрх ашиг гэж мэддэггүй нөхөд үзэж магад..

МОНГОЛГҮЙ ЗАН /Гусчлөө.../
Өмнөх үг: Долдугаар сарын 1-ни үймээнийг дэмжиж байгаагүй,  одоо болтол турхирсан нөхдүүдийг зүгээр явуулаад байгаад харамсдаг нөхдийн нэг нь би... Зиак тэр яахав миний үзэл бодол та нарт тийм ч чухал биш байх. Миний харамсдаг зүйлийн нэг бол МАХН-ы байр гээд байгаа энэ дөрвөн давхар барилга юм. Барилга архитектур, хийцийн тухайн үедээ өвөрмөц шийдэлтэй барилга байсан бөгөөд манай барилгын салбарын бас нэгэн түүх гэж хэлэхэд болохоор обект юм. Тус байрыг шатаасан нь үнэн хэрэгтээ МАХ намыг биш түүнийг татварын мөнгөөр босгосон бас дахиад ч босгох биднийг мөн түүнгүйгээр дутах барилгын салбарын нэгэн үеийн түүхийг үгүй хийсэн хохироосон асуудал болсон. Нэг л өгүүлбэрээр хэлэхэд эзэнд нь уурлахдаа гэрийг нь бусниулдаг Монголгүй зан л гэх байна даа... Дахиж барилга битгий шатаагайсай даа.. Барилгад ямар их ХӨЛС, ХӨДӨЛМӨР ордог гээч...
"МОНГОЛГҮЙ ЗАН /Гусчлөө.../" цааш унших »
(Нийт: 133)