Хэн хүнтэй үг ярина гэдэг Хэрэг дээрээ тулалдаан юм Халуун хүйтэн ямар ч зэвсгээс Хатуу зөөлөн үг хүчтэй.


ЮУ БАЙЦГААНА ЭРХМҮҮДЭЭ...

 

Юу байцгаана эрхмүүдээ? Ажил амьдрал сайн уу? За хэнээ наашаа суу.. Ажил ихээ.. Наад хүйтэн Пивоо шимээч хө. жаал буу халж сууя...

Эхнэр хүүхэд сайн уу? Мани нь сайн сайн. байж л байна.

Ажил нь сайн уу? Баяр хүргэеэээ дэвшинэ гэдэг чинь сайхан хэрэг..  Хөгшин нь яахав илжиг шиг зүтгээ л байна.

Хэн хаагуур явна хө?... өө тийм үү ашгүй ашгүй ажилтай л байвал болоо

Машин тэрэг дажгүй юу? харин манийх жоохон их идээ л байна гэхдээ зүгээрээ дарамтлаад байгаа юм бол алга.

Ойрд ингэж суусангүй удсан байна шүү хө.. За за блогоор ороод гарсанд баярлалаа.. Наад Пивоо арын хүнд үлдээгээрэй. Олныг авах мөнгө алга..

-За сайн уу хэнээ?? За суу хө.. Хүйтэн Пиво амсаач хө..

 

хэхэхэ... /ТАЙЛБАРГҮЙ/

 

Аквариумтай загас зарнааа гэж..
Аквариумтай загас зарна...

Пецилл хоёр ширхэг, Неон хоёр ширхэг, хар неон хоёр ширхэг зулзаган пецилл нэг ширхэг. Дун бараг гучаад жижиг зулзаган дун байгаа ба ургамал нь байцаан ургамал мөн ойролцоогоор зургаагаас долоон том бут бий.. Аквариум далан литрийн багтаамжтай, улайсах ламп бүхий тоноглолтой тагтай, ус цэвэршүүлэгч нь давхар агааржуулагч болдог филтртэй. Цагаан аквариумын зориулалттай хайргатай.

Үнэ 45 000 аас дээшээ л ярина даа.. Бат найдвартай бараа тул сонирхсон хүн блог дээр үнийн саналаа үлдээнэ үү. Би сэтгэгдэл үлдээсэн мессенжерийн хаягаар холбоо барих болно.

Загас тэжээх нь амьд байгальтай харьцах чадвар бий болгох, амьтан хайрлах сэтгэхүйтэй болгох, үржих,том болох зэрэг нь хүүхдэд үүрэг хариуцлага бий болгодог тул олон талын ач холбогдолтой юм. Яахав загас тэжээгээд хүүхэд чинь мундаг хүн гарна гэж хэлэхгүй гэхдээ л нөлөөлнө хэхэ.. За тэгээд сонирхсон хүн холбоо барина уу

Зиак та нартаа ийм юм хэлье..

Зиак би та нарт хэлдэг.. Ээ дээ нэг айлд олон бууз битгий ид, хоёроос илүү битгий тат, орох айлаа бод, авах бэлгээ сана. Шунал ихэдвэл гэдэс өвдөнө, шимийн юм ихэдвэл толгой өвдөнө. За тэгээд залуу улсууд хөгшчүүлтэй зэрэгцэж ууц, идээ засаад зиндаархаад байх шаардлаггүй, бэлэг сэлт гээд баярхаад яахав.. Үндэсний минь ганц баяр наадмаа сүртэй биш сайхан тэмдэглээрэй, идэж ууж биш үг сонсож, өмнөх үеэсээ суралцаж баярлаарай... Ардынхаа сайхан уламжлал, эртний сайхан ерөөлийг санан санан шинэлээрэй.. Хүндэтгэсэн Цагаан сарын өвгөн аав чинь..

 

ХАРДАХ ЭРХ БАЙГАА ШҮҮ ГАРУУДАА..

Нэг спиртын үйлдвэр баригдсан гэж баярлаад манай хэдэн сайд томчуул нь улаан туузыг хайчилж байхым..

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн Д.Загджав, Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Ц. Шийрэвдамба болон Хан-Уул дүүргийн удирдлагууд тэрийг нь нээж байна гэнээ.. Ичиж үхмээр хар шааруудаа.. Архинд хордож үхсэн нэг хэсгийн бараг 49 хоног нь ч дуусаагүй байхад.. Ер нь тэгээд манайд Спиртын үйлдвэр биш нефтийн үйлдвэр, нүүрсийг бүрэн боловсруулалт хийдэг үйлдвэр хэрэгтэй байна хөөе. Нэг хүнд оногдох архины үйлдвэрлэлээр манайхан шиг толгой цохиж байгаа газар байна уу? АПУ СББ өөр юу юу билээ дамчид шагчидаас авахуулаад энэ төрлийн үйлдвэрлэгчид зөндөө байхад Спиртийн үйлдвэр нээчихээд баярлаж байх юмаа.. энэ тэнэг гарууд нь..

Үнэхээр нээлтээ хиймээр байна ирээд нэээгээд өгөөч гээд гуйгаад байсан бол ядаж сайд нь очиж нүүрээ барах шаардлага байсан юмуу? Энэ чинь одоо архины үйлдвэрлэлийг Төрийн нэрийн өмнөөс дэмжиж байгаа илрэл мөн биздээ.. Эсхүл мани эрчүүд өөрөө хөрөнгө оруулсан л даа..Ингээл орон дотроо нэг нэгэндээ орооцолдчихсон ийм нөхдүүдийг яана даа.. Хаана ашигтай хууль бус бизнес байна тэр лүү орчихсон цохиж явдаг энэ улстөрчид Спиртийн их" ашиг" руу бас л оролцсон л байж таараа л даа.. Тэгээ л хайч барьчихсан үндэснний үйлдвэрлэлээ Спиртийн үйлдвэрээр эхэлье гэсэн юм ярьж байгаа юм байна л даа.

Яаая даа... Дарханд уул нь Есийн тос, маргарин үйлдвэрлэх үйлдвэр баригдаж дуусаад жоохон мөнгөний асуудалтай байгаа гэсэн.. тиймэрхүү нөхдүүдээ дэмжээдхэл дээ

Нэмж хэлэхэд надад бас хардах эрх байгаа шүү.. Бадамжунай, Загджав, Шийрэвдамба тэргүүтэн нараа.. Та нар оролцсон л байж таараа...

 

ЭДҮГЭЭ ЦАГЫН ХҮНИЙ МӨСӨӨ ГЭЖ..
Нилээн бизнес хийчихдэг нэг нөхөр байж л дээ. Овоо хөрөнгөтэй ч болж нас нь ч дээр гарч. Мани хүн өөрийн гэсэн нэг охинтой, харин ах дүү олонтой юмсанж. мэдээж Монгол жишгээр ах дүү нар нь тэр нөхрөөр тэжээлгэдэг байж. Нас дээр гарсан тэр хорвоогоос халих болоход хэн нэгэн нь түүнд гэрээслэлээ бичих тухай санал болгож л дээ. Мэдээж Монгол жудаг гаргаж тийм юм бичсэнгүй. Ингээд нэгэн сайн хүн хорвоогоос хальж оршуулгын ажил болоод дуусавуу үгүй юу л хөрөнгө хуваах талаар ихээхэн маргаан өрнөж дээ. Сүүлдээ шүүх цагдаа болж байж бүх хөрөнгийнх нь ихэнх хувийг насаараа тэжээлгэж байсан нөгөөх ах дүү нар нь өөрсөндөө авчээ. Харин охин нь ингэнэ чинээ санаагүй ах дүү нартаа насаараа гомдоод хоцосон байна.
"ЭДҮГЭЭ ЦАГЫН ХҮНИЙ МӨСӨӨ ГЭЖ.." цааш унших »
(Нийт: 133)