
Сэрчихгүй л юм сан сайхан зүүднээсээ
Сэтгэл хоргодоод босож чадахгүй нь
Өнөө тасарсан Онги голд
Урьдынх шигээ хүрхэрсэн Улаан цутгаланд
Умбаж тоглож байна би.. битгий сэрээ..
Хүүхэд бужигнасан ногоон паркад
Хээвнэг идээшлэх халиун буга
Дэргэд нь бараадах хээрийн туулай
Эгээ л надад сонин байна.. битгий сэрээ
Харцага шувуу хотод минь шунгадаг байсан
Хилэм загас туулд минь шумбадаг байсан
Тул барьсанаа аавын минь найз гайхуулдаг байсан тэндээс
Тэрэн шиг би онгирох юмсан гэж боддог байсан
Биелэхээсээ өнгөрсөн нь ч битгий сэрээ
Зүүдэндээ хүслээ гүйцээмээр сэтгэл хоргодоод байна..
БИТГИЙ СЭРЭЭ.....


