Хэн хүнтэй үг ярина гэдэг Хэрэг дээрээ тулалдаан юм Халуун хүйтэн ямар ч зэвсгээс Хатуу зөөлөн үг хүчтэй.


ЧАМД НЭГ СУРГААЛЬ АЙЛДЧИХУУ?
Аль ч нийгэмд эрх мэдэл тун амттай байсаар ирсэн. Тиймээс эрх мэдэлтэнүүдийг үзэн ядагчидад эрх мэдэл өгөхөд дуртайяа атгаад авцгаадаг. Тэгэхээр эрх мэдэл гэдэг бол хүний өөртөө зохиосон мөнхийн дайсан бас нөхөр юм. ************* Эмэгтэй, Эрэгтэй хүн ялгааг олж хармаар байгаа бол хүн араатан шиг амьдардаг байхдаа тэд юу хийцгээдэг байсныг нь л санах хэрэгтэй. ************* Хэрэв хүн болгоны дотор луу өнгийж харах юм бол тэд бүгд л ганцаардаж, өөртөө сэтгэл хангалуун бус явдагийг та харах болно. Тиймээс би ганцаараа зовж байгаа гэж бодох нь тэнэг хэрэг. ************
"ЧАМД НЭГ СУРГААЛЬ АЙЛДЧИХУУ?" цааш унших »
ЖАРГАЛ, ЗОВЛОН ЭЭЛЖИЛЖ БАЙЖ Л АМЬДРАЛД ХҮН УЙДДАГГҮЙ БАЙХ
Р.ЧОЙНОМ /ЖАРГАЛ ЗОВЛОН/ Хатмал цөлд явхад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай
"ЖАРГАЛ, ЗОВЛОН ЭЭЛЖИЛЖ БАЙЖ Л АМЬДРАЛД ХҮН УЙДДАГГҮЙ БАЙХ" цааш унших »
НААДАМ БА БАС БУС ЗУРАГ
ТАЙЛБАРЛААД Ч ЯААХ ВЭЭ ДЭЭ.. ҮЗ ҮЗ ҮЗ
"НААДАМ БА БАС БУС ЗУРАГ" цааш унших »
ГҮНЭЭ ЭМГЭНЭЖ БАЙНА

Бидний дуудаж бичдэгээр "ДАЛАН ХУДАЛ БА ЧИН ҮНЭН" блогын эзэн 35 буюу Вандандугар ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

Түүний интертнэт ертөнц дөх нөхөрсөг, шог наргианч, элгэмсэг дуу хоолой биднийхээ дунд үүрд мөнх орших болно.

Би бурхан болоочтой анх хэрхэн танилцаж байснаа энд орууллаа.

Диваажинд байгаа гэдэгт эргэлзэхгүй байгаа ч

Дотор минь бачимдах юм юуных вэ?

НЭРГҮЙ...

Нас өөрөө хэмжээтэй

Юм гэдэг данстай болохоор

Үйл бүрэн хариутай

Үйлдэл болгон шалтгаантай

Өдөр Шөнө ээлжилдэгшиг

Үнэн худал ээлжилдэг

Эр эм гэж байдаг шиг

Энэрэх хатуурхах бас байна...

Цагтаа цахилж явсан гөрөөс

Цагаа тулахаар үлийнд бүдэрч үхэх

Цагаан даавуу шиг явсан сэтгэл

Цайсан нүгэлтэнээр солигдох нь ч бас бий..

Итгэж явсан нөхөр ар нуруунд хутгалах

Ихэрхэж дээрэлхэж байсан нь аминд орох ч бас бий..

Учир шалтгаан гэдэг өгөө аваатай учираас

Уулын ар, өвөр адилхан байдаггүй учираас

Өнөө гомдоосон хэн нэгэнтэй

Маргааш нь чи тааралдана

Магад тэгэхэд та хоёр байраа сольсон байх вий..

(Нийт: 133)