Хааз гишгэнэ
Суга үсрэнэ
Салхи исгэрнэ
Эрх чөлөө амтагдана
5000 морины хүч
Тансаг салон
Доргио дуу
Хоромхон зуур залууг
Хорвоо ертөнцөөс салгана
180 миль удаан юм шиг санагдаж
Зуун хүн орилох шиг спорт машин хүнгэнэж
Зам дээрх явагсад айн цочин гүйлдэх нь
Залууд харин ч нэг бахтай юм шиг санагдана...
Таван зуу хүрэхгүй метрийн цаана
Таван жаал тоглоно
Удаа ч үгүй ирэх аюулыг
Зүүдлэх ч үгүй тэд баясна..
Бөмбөг өнхөрсөөр, хүүхдүүд гүйлдсээр л..
Хүчээ авсан машин хүнгэнээд ороод ирлээ
Тултал гишгэсэн тоормос ч тогтоон барьж дийлсэнгүй
Дөрвөн дугуй чийхарч түлсэн хаймар үнэртэнэ...
Түймэр тавих мэт цагаан утаа савсана
Дөжиртөл дуугарах накладны дуу хаа нэгтээ замхарлаа
Дөрөв ч хүрээгүй жаалууд суун тусан уйлцгаалаа
Ашгүй бурхан ивээж тэд гайгүй өнгөрчээ
Аархаж давхисан машин алаг бөмбөгийг нь дайрчээ..
Айж балмагдсан залуу нүдээ тас анина..
Ахиж тэгэхгүй гэсэн амлалт цээжин дотор нь хашгирна....

