2009-10-26 22:11:24
Cэтгэл хөдлөөд үүнийг чирээд блог дээрээ аваад ирлээ. Үүнийг бичэгч надад дургуйцахгүй байсан байх гэж найдаж байна.
Сайн байна уу. Надад энэ сайтад хүмүүс чин сэтгэлээсээ ярилцаж байгаан нь маш их таалагддаг. Би өөрт тохиолдсон нэг түүхийг бичихээр шийдлээ. Энэ бичсэн зүйлд минь итгэхгүй ч байж магадгүй гэхдээ амьдралд минь бодитоор тохиолдсон зүйл шүү. Үүнийг солонгос кинонд л гардаг, амьдрал дээр огт байхгүй зүйл гэж бодож явсан ч амьдрал гэдэг сонин байдаг юм байна. Би 25 настай эрэгтэй, гадаадад 6 жил суралцаж байгаад ирээд удаагүй байгаа. Өөрийн сонирхолтой эзэмшисэн мэргэжилээрээ ажилаад сэтгэл өөдрөг л явдаг. Гэхдээ надад тохиолдсон нэг зүйл миний амьдрал маш том сорилт гэхүү миний сэтгэлд маш том зүйлийг үлдээсэн юм.
Би 2005 онд монголд түр ажилаар ирэхдээ нэг найз охинтой болсон юм. Уул нь бид 2 нэг нэгнээ багаасаа мэддэг холбоотой байдаг байсан. Дээр үеэс л нэг нэгнээ харж явсан юм л даа. Тэр маань их царайлаг, хөөрхөн охин, эрчүүд ч араас нь их гүйдэг байлаа. Бид 2 маш аз жаргалтай байдаг байсан, гэрлэнэ, хүүхэдтэй болно, сайхан амьдрана гээд л ярьдаг байлаа. Би ч гадны нэг компани ажилд орхоор шийдэгдэж хайрыгаа өөр лүүгээ татаад амьдралаа цэгцлэнэ гэж төлөвлөөд бүх юм энэ чигэээрээ гэрэлтэй гэгээтэй сайхан байх юм шиг л 2-уулаа бодож байлаа. Гэвч амьдралд юм бүхэн байдаг юм билээ. Гэрэлтэй үе байхад нар жаргаж харанхуй болох үе ч байх юм.
"Нүд нь харахгүй болоод өнгөрсөн бол би түүнтэйгээ гэрлэх байсан…" цааш унших »
"Нүд нь харахгүй болоод өнгөрсөн бол би түүнтэйгээ гэрлэх байсан…" цааш унших »

"Галлаад" гэсэн камондоор Дайсны орж ирсэн Тавиад метр өргөн хэсэг 2 талд нь буй Зоригтын салааны хайчин галын доор бужигнаж эхлэв... Чих дүлийрэм автоматын тасралтгүй галлах дуун, нэг нэг сумаар буудах манайхны болон дайсны карбинууд болон үе үе тэсрэх гар бөмбөг, миномётийн их дуутай тэсрэлтүүдээс боссон шороо тоос тэр гэхийн тэмдэггүй болов..
“Сэрээд, сэрээд унтаахайнуудаа эх орон дуудаж байна” гэсэн ахлагчийн командаар Зоригт арай ядан нүдээ нээв... Хэсэгхэн ч гэсэн түүний бие амарчээ, тулалдааны явцад салаа салаагаараа ийнхүү амарах нь байлдагчдын нурууг нэг тэнийлгэх шиг л болдог байв… Бөмбөг дэлбэрч танкны гинж хавирч их буу буудаж буй энэ үед унтана гэдэг эрүүл хүний хийх ажил биш ч байлдааны үед бол энэ хэдийн асуудал байхаа больжээ.