"ӨРШӨӨ НАМАЙГ" цааш унших »
"ӨРШӨӨ НАМАЙГ" цааш унших »
"Дэмий шахуу, шавьжинд дургуй бол бүүр ч дэмий биздээ.." цааш унших »
Өглөө юунаас эхэлдэг вэ? гэсэн санал асуулга явуулаад цөөнгүй сарыг үдлээ. Нэг их олон хүний оролцоогүй ч ерөнхий массаараа үнэнд дөхсөн дүгнэлт гарчээ гэж үзээд ҮР ДҮНГ тайлагнаж байна.
Нүдээ нээхээс - 6 хүн. Тиймээ, тийм өглөө нүдээ нээхээс эхлэнэ. Гэхдээ хаана, хэзээ, яаж гэдэгт бас хариулт хэрэгтэй. Эдгээр хүмүүсийг би харьцангуй тайван хүмүүс гэж оношлов.
Өглөөний цай уухаас, Орцны хаалгаар гарахаас гэдэгт санал өгсөнгүй. Өглөөний цайг Баруунхан өглөөний эхлэл гэж үздэг юм билээ.
Ажил дээрээ амжиж бүртгүүлэхээс-1 , Би тэдний нэг. Ажил дээрээ амжиж бүргүүлсэн хойно л би нэг санаа амардаг. Тэрнээс өмнө нь юу юу ч болоод өнгөрчөвдөө гэж бодох үе зөндөө бий шүү. Олон хүн иймэрхүү сандруу биш байдаг нь сайн хэрэг..
Угаалгын өрөөнөөс, ОО өрөөнөөс гэдэгт санал өгсөнгүй.
Мэдэхгүй нэг мэдсэн чинь 12 болчихсон байдаг-1 хүн санал өгсөн. Унтахаа багасгаа. Амьдрах хугацаа дэндүү богинохон шүү.
Босоочээ гэж хэлүүлэхээс-3 хүн санал өгсөн. Дөнгөж өглөө босоод л хэн нэгнийг ийнхүү стресдүүлнэ гэдэг их л бүдүүлэг явдал. Би ч гэсэн тэгж их хэлүүлдэг үе байсан. Зайлуул тэгж хэлж байгаа хүн миний төлөө тархиныхаа эсийг үхүүлж, өдөржингөө нервтэхийн эхлэлийг тавьж байгаа нь түүнийг хорлож байгаагаас ялгаагүй.
"Бугатай Улаанбаатар байлаа гэж.." цааш унших »
"Монгол хүн бол үзэх л хэрэгтэй.." цааш унших »
"Машаантай Муужгай.." цааш унших »
"Шал дэмий зураг дөө!" цааш унших »
"Фото нийтлэлээр дагнадымуу?" цааш унших »
"Гайтаал даа Тэ?" цааш унших »
"ЖИГТЭЙ хэдэн МӨРТҮҮД.." цааш унших »
"Банжиг ирээд сууцан байдаа.. Хэдэн үг сонсцон байдаа.." цааш унших »
"МИНИЙ муу ЧОНО..." цааш унших »
"БУХИМДСАН БУРХАН..." цааш унших »
Зоригт дахин ухаан орлоо. Энэ удаа өнөөх хоёр үзэгдсэнгүй. Ам зүйргүй ихээр цангаж, толгой нь эргэж, гар нь дүүжлүүлж хүлүүлсэн хэсгээрээ бараг мэдээгүй болж харин, жадлуулсан мөр нь халуу дүүгэнэ. Буудуулсан Хөлөө хөдөлгөх тухай бүр саналтчгүй болжээ. Өчүүхэн төдий хөдөлгөхөд нүдэнд нь оч манараад явчив.
Хэсэг хугацаанд бие чагнаж байснаа үлдсэн ганц хөлөөрөө сайтар гишгэж аваад "Чүү" гэж хэлээд босохыг оролтдол Зоригт өөрийнхөө биеийг таньсангүй. Яг л бие нь хоёр хуваагдчихаад нэг нь дүүжлүүлээд үлдэхийг хүсэж байгаа шиг нь тун хүнд оргих аж..
Дахиад хэсэг амсхийлээ..
"ЭХ ОРНЫ ТУШААЛ /7/" цааш унших »
"ПЕРЦТЭЙ ЧИМХ ИНЭЭД" цааш унших »
"УЛААНБААТАРЫН НЭГ ӨДӨР /МУҮСХорооноос/" цааш унших »
ЗОХИОГЧООС: ЮУНЫ ӨМНӨ ЭНЭ БИЧЛЭГ ЗАРИМ ХҮМҮҮСИЙН ХЭЛСНЭЭР "МУУ ЁРЛОСОН БИЧЛЭГ" УЧИР ТАНЬД МУУ ЮМ СОНСОХ ХҮСЭЛ БАЙХГҮЙ БАЙГАА БОЛ УГ БЛОГИЙГ ОРХИХЫГ ЗӨВЛӨЕ. ХАРИН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШИГААС СЭРЭМЖИЛМЭЭР, АНХААРМААР БАЙГАА БОЛ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА.
"Сонор" телевиз үргэлжлүүлэн шууд дамжуулж байна.
Бид та бүхэнддээ эргээд тандалтын нисдэг тэргээр хийж байгаа сурвалжлагыг хүргэж байна.
Бид 3 болон 4 дүгээр хорооллын дээгүүр нисэж байна. Энд мөн л ихээхэан сүйрэл гэмтэл учирчээ. Ялангуяа хуучны угсармал барилгууд ихээхэн сүйдсэн харагдаж байна. Энд тэнд мөн л түгжирсэн машин тэрэг, байшингийн нурангинуудад хашигдаж хаагдсан ард иргэдийг бас эндээс харж бол байна. Төв зам дагуу харьцангуй харин эвдрэл багатай байгаа харагдаж байна. Ард иргэд хойшоогоо гэр хороолол руу ихээхэн хэмжээгээр шилжиж байгаа нь бас ажиглагдаж байна.
"УЛААНБААТАРТ ГАЗАР ХӨДЛӨВӨЛ-3" цааш унших »
Энхтайвны гүүрний харалдаа дээр ирээд байна. Энд мөн маш олон машин түгжирчээ. Хүмүүс асар ихээр явганаар явцгааж байна.. Гүүрний ойролцоо байдаг шатахуун түгээх станцууд дэлбэрсэн бололтой ойр хавийн барилга байшин ихээхэн сүйджээ. Маш их хэмжээний гал гарч байна. Гал унтраах ангийн 2 тэрэг ирсэн байгаа харагдаж байна.
Манай шууд эфир одоо та бүхэнд хотын төвийн байдлыг харуулж байна. Төв замын дагуух хоёр талын орон сууцны болон 1 дүгээр давхарын үйлчилгээний өргөтгөлийн барилгууд ихээхэн сүйдсэн байна. Бүтэн үлдсэн барилгууд харагдахгүй байна. Зарим нэг өндөр барилгууд бүтнээрээ хажуулдаж унанахдаа дэргэдэх байшингуудаа дарж ихээхэн хэмжээний хохирол учруулжээ. Хүмүүс хаа сайгүй сандралдаж гүйлдэж байна. Төв зам дагуу ихээхэн эвдрэл гарчээ. Хотын төвын явах боломжтой замууд машинуудаар дүүрсэн байна. Хүмүүс машинаараа аюулыг гэтлэх боломжтой гэж бодсон бололтой. Харамсалтай нь хаа сайгүй зам маш их эвдэрсэн байна. Зарим нэг газраас газар доороос нь ус хүчтэй олгойдож байна. Чухам хөрсний бүтэц эвдэрснээс болсон уу? Эсвэл шугам сүлжээний дараллттай усуу сайн мэдэгдэхгүй байна. Бид цаашид байдлыг үргэлжлүүлэн мэдээлэх болно та бүхэн манай Засгийн газрын дэргэдэх шуурхай хэсэгтэй үргэлжлүүлэн холбогдоно уу.
"УЛААНБААТАРТ ГАЗАР ХӨДЛӨВӨЛ-2" цааш унших »
2011.02.01 Үүрийн 05.03 минут
"Сонор" телевиз та бүхэнд газар дээрээс нь яаралтай сурвалжлага хүргэж байна.
Өнөө өглөөний үүрийн 04.20 минутанд Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөл боллоо. Газар хөдлөлт чухам яг хаан болсон, хэдэн баллын хүчтэй болсон эсэх талаар хараахан мэдээлэл аваагүй байгаа ба энэ талаар бид түр хугацаагаар Их тэнгэрт байрлаад буй Засгийн газрын холбогдох албаны хүмүүсээс тодруулахаар дөнгөж сая ирээд байна. Одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.
2011.02.01 Үүрийн 05.20 минут
"Сонор" Телевизийн шуурхай алба Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б-гийн цаг үеийн байдалтай холбогдсон мэдээлэлийг шууд дамжуулж байна. Ингээд та бүхэн хүлээн авна уу
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.
Юуны өмнө бидэнд учираад буй газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Монгол ахан дүүсдээ гүн эмгэнэл илэрхийлэхийн ялдамд тайван байдлаа хадгалж, айж сандралдахгүй байхыг хүсэж байна.
Улаанбаатарын цагаар үүрийн 04 цаг 16 минутад Налайх дүүргийн Тэрэлж орчимд голомт бүхий хүчтэй газар хөдлөлт боллоо. Одоогоор урьдчилсан байдлаар рихтерийн шаталбараар 8 магнитуд буюу 10 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо гэж Одон орон геофзикийн хүрээлэнгээс мэдэгдлээ. Газар хөдлөлтийн голомт нь Улаанбаатар хоттой ийнхүү ойрхон байсан нь Улаанбаатарт 9 балл орчим газар хөдлөлт болох үндсэн шалтгаан боллоо. Цохилтын үндсэн долгион нь ойролцоогоор 1 минутын давтамжтай байсан ба хоорондох зай нь 2-3 минут орчим байлаа. Нийтдээ уг чичиргээ 5 удаа боллоо. Газар хөдлөлийн голомтын гүн 58 км орчим байсан байна.
"УЛААНБААТАРТ ГАЗАР ХӨДЛӨВӨЛ-1" цааш унших »
""""Энэ хүмүүсийг дууриагаад дурсамжын долоо хоногт нэгдчихий""""
Гэнэт энийг бичмээр санагдлаа.. Уул нь унтах гэж байсан юм.
Мэдэхгүй ээ хэдэн настай байсийн.. ямар ч л байсан гадаа өөрөө гараад найз нартайгаа навсайтал тоглоод орой болохоос өмнө ороод ирдэг жаал байсан санагдана. Манай гэрийхэн ялангуяа аав ээж хоёр нэг нь багш нөгөө нь эмч байсан учираас мани мэтэд янзын шаардлага тавина. Тэдний нэг нь орой нар жаргахаас өмнө орж ирэх. Хэрэв нар жаргасан хойно орж ирвэл ямар ч байсан нэг алган боовыг бас дээр нь нухацтай сэнхрүүлэлтын хамт толгой, өгзөг хоёрт зэрэг хүртээнэ шүү дээ...
Нэг орой найзуудтайга тоглож байгаад нэг харсан чинь бүүр саар гарчихаж "ээ баларсаан" гэх бодол хамгийн түрүүнд орж ирж байгаа юм чинь, одоо санахнаа 9 юмуу 10 л болж байсан байх... Ямарч байсан алган боовтойгоо мэдэж байгаа юм чинь тэр боовны том жижгыг нь сонгох ухаан зарах хэрэгтэй боллоо. Тэгээд гэрийнхээ үүдэнд нэгэн мэргэн санаа олоод хаалгаа итгэлтэй нь аргагүй тогшоод оровоо..
"АЛГАН БООВ.." цааш унших »




